x

“Дархлаажуулалтын 10 хоног“ эхэллээ

Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 10 хоног” өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу 24 дэх жилдээ зохион байгуулж буй “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Вакцинаар хамтдаа сэргийлье” уриан дор энэ сарын 20-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулах юм.

Энэ хүрээнд товлолын дархлаажуулалтаас хоцорсон 15 хүртэлх насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, эцэг эх болон асран хамгаалагчдад дархлаажуулалтын талаар бодит мэдээлэл түгээх, эрүүл мэндийн ажилтны ур чадвар, дадлыг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хамтран Уран зургийн галерейд зохион байгуулсан хэвлэлийн бага хурал,  “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш. Олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн 194 орон бага насны хүүхдийг вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Иймд дэлхийн эрүүл мэндийн чуулганаар 1974 онд “Дархлаажуулалтын хөтөлбөр”-ийг баталж, дэлхийн 190 гаруй улс орон хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж эхэлсэн юм. 

Үүний дагуу манай улс дархлаажуулалтын үндэсний товлолыг нэвтрүүлж, 1993 оноос эхлэн үндэсний хөтөлбөр болгон өргөжүүлж 2002, 2011 онд шинэчлэн хэрэгжүүлсэн. Ингэснээр манай улс цагаан цэцэг, халдварт саа, нярайн татран өвчнийг устгаж сахуу болон хөхүүл ханиадны өвчлөл сүүлийн арван жилд бүртгэгдээгүй. Мөн В хепатит, улаанбурхан өвчний тахалт тархалтыг хяналтандаа авсан амжилтад хүрч, халдварт өвчинтэй тэмцэх талаар дэлхийн хэмжээнд тавьсан зорилтуудыг хангахад тэргүүн эгнээнд явж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулсан.

Тиймээс дархлаажуулах бэлдмэл, вакцины аюулгүй байдлыг төрөөс чухалчлан анхаардаг бөгөөд дархлаажуулалтын товлолын дагуу 15 хүртлэх насны хүүхдэд хийдэг 11 өвчний эсрэг долоон төрлийн вакциныг ДЭМБ-ын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс нь НҮБ-ын Хүүхдийн санд захиалан Засгийн газрын хөрөнгөөр худалдан авч байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь дэлхийн 120 гаруй улс оронд вакцин, дагалдах хэрэгслийг хүйтэн хэлхээний аюулгүй горимыг баримтлан нийлүүлдэг байгууллага тул 0-15 насны хүүхдийн товлолын вакциныг бүрэн нийлүүлэхэд найдвартай гэж үздэг” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Дархлаажуулалтын үйл ажиллагааны ДЭМБ-ын зорилт”-ын хэрэгжилт болоод бүх нийтийн хамралтын нэгдсэн зорилгын хүрээнд НДББ-ийн улс орнуудтай харьцуулахад, Монгол Улс нь үндсэн тусламж, үйлчилгээний хамралт өндөр түвшинд байгаа. Гэвч халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх нь нэн чухал асуудал болж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мөн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич П.Нямдаваа “Монгол Улс дахь улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтоцын судалгааны үр дүн”-г танилцуулсан юм.

Манай улсын хэмжээнд  зургаан сартайгаас 35 хүртэлх насны хүн амын дунд улаанбурхан ба улаануудын эсрэг дархлааны түвшинд нэг агшны  үнэлэлт өгөхөд энэхүү ийлдэс судлалын судалгааны зорилго оршиж байгаа аж. Судалгааны үр дүнд тулгуурлан улаанбурхан, улаануудын тахалт тархалтыг таслан зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлтэй насны бүлэг, нутаг дэвсгэрийг тодорхойлж дархлаажуулалтын ямар арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж гаргаад байна.

Хэвлэлийн бага хурлын дараа “Вакцинаар хамтдаа сэргийлье” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд дархлаажуулалтын вакцины хадгалалт, тээвэрлэлт, түгээлт болон дархлаажуулалтад иргэдийг хэрхэн хамруулдаг тухай гэрэл зургаар дамжуулан олон нийтэд хүргэлээ гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.10)
    Энэ ямар гоё зураг вэ? Ойрд хараагүй сайхан мэдрэмж.
    2018 оны 10 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 50 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 51 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 52 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 53 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 54 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 55 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 57 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 57 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 58 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 0 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 1 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 3 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 4 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 6 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 7 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 9 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 11 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 13 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 15 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top