x

Зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хууль бус үр хөндөлтөөс сэргийлэх, бууруулах зорилгоор Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажилладаг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт хийж, үр дүнгээ танилцууллаа.

Хяналт, шалгалтад нийт 46 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр эмнэлгийн дийлэнх нь Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эх барих чиглэлийн эмнэлгүүд багтжээ.

Эмнэлгүүдээс эмчилгээний хяналтын чиглэлээр гарсан зөрчлүүдийг дурдвал:

  • Тусгай зөвшөөрөлдөө заагдсан хаяг байршилдаа үйл ажиллагаа явуулдаггүй,

  • Тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүд- “Энхлэг”, “Сүйжин”, “Ач арвижих”, “Ди Эл Өү”, “Энхмөнхманал”,

  • Эмчлэх, сувилах, эх барих үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан "Бяцхан Гүнж", "Цэцэгс", "Сэцэнгоо" зэрэг эмнэлгүүдэд зөрчил илэрчээ.

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж “Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмнэлгүүдийн өдөр тутмын үйл ажиллагаа, чиглэлд нарийн судалгаа хийж гүйцэтгэсэн. Үүнээс эмнэлгүүд тусгай зөвшөөрөлтэй хэдий ч бүртгэлтэй газраа үйл ажиллагаа явуулдаггүй, зөвшөөрөл аваагүй чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг нь илэрсэн. 

Мөн огт тусгай зөвшөөрөл аваагүй эмнэлгүүд ч үйл ажиллагаа эрхэлж байсан. 

Үүнээс гадна эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхэлж буй эмч нар эрүүл мэндийн яамнаас олгодог эмчилгээ, үйлчилгээ эрхлэх лицензгүй ажиллаж байгаа нь илэрсэн ба энэ нь хууль тогтоомж зөрчсөн тохиолдол юм. Төрийн өмчит эмнэлгүүдэд ажиллаж буй эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийн нэр дээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авч,  давхар ажил хийж явж буй нь ашиг сонирхлын зөрчил гаргаж буй явдал юм” гэв. 

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш“Эмнэлгүүдэд хийсэн хяналт, шалгалтыг иргэдийн мэдээлэл, утсаар ирсэн гомдол болон удирдах дээд байгууллагын өгсөн үүрэг даалгаврын дагуу, ард иргэдэд сэрэмжлүүлэх зорилгоор хийж гүйцэтгэлээ.

Үр хөндөлт дотроо хоёр янз байдаг. Эмийн аргаар бол гурван өдрийн хугацаа шаардагдана. Багажийн аргаар бол ердөө тавхан минут болдог. Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь дахин жирэмсэн болоход ямар нэгэн асуудал үүсдэг ба үргүйдлийн асуудалтай болох магадлал ихэсдэг гэсэн үг” гэлээ.

Хууль бус үр хөндөлт хийлгэсний улмаас биеийн байдал нь хүндэрч ирсэн үйлчлүүлэгчдийн тохиолдлыг МХЕГ судалжээ. Үүнд, Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг болон Амгалан амаржих газруудад энэ оны эхний найман сарын байдлаар нийт 21 эмэгтэйн биеийн байдал хүндэрч, хандсан тохиолдол бүртгэгдсэн талаар НМХЕГ мэдээлэв.

Эдгээр тохиолдлын шалтгааныг тодруулахад:

  • Эрээнээс 3,

  • Интернэт болон нийгмийн сүлжээгээр 2,

  • Нарантуул захаас 3,

  • Зүүн хараагийн захаас 4,

  • Хувь хүнээс 2 үйлчлүүлэгч тус тус зулбуулах эм авч уусан байжээ.

Мөн үр хөндөлтийн улмаас хүндрэл өгч умай нь цоорсон хоёр тохиолдол гарч мэс заслын аргаар эмчилсэн байна.

Зөрчил, дутагдал гаргасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу дөрвөн хуулийн этгээд, гурван эмчид 2,900,000 төгрөгийн шийтгэлийг ногдуулжээ.

Иймд хууль бус зөвшөөрөлгүй эмнэлэг, хувь хүнээс үр зулбуулах эм худалдаж авахгүй, эмчилгээ хийлгэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь зөвшөөрөгдсөн эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмч нар үр хөндөлт хийдэг юм. Хийлгэсэн ч цаашид эхийн биед сөрөг нөлөө ихтэйгээс гадна, бүрэлдэж бий болсон хүнийг алж байгаагаас өөрцгүй хэрэг тул аль болох үр хөндөлт хийлгэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 46 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 47 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 48 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 49 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 50 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 51 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 52 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 53 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 54 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 56 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 57 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 59 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 0 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 2 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 3 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 5 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 7 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 9 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 11 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top