x

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг тэмдэглэлээ

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдөр нь хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой.

Манай улсад 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай.

Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажиллагсад болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдаас гадна хорт хавдартай тэмцэж буй хүүхдүүдийг дэмжигч бизнесийн байгууллагынхан оролцлоо.

“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний нэг чухал хэсэг нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, хүртээмжийг сайжруулах явдал бөгөөд манай улсын хувьд энэ нь тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг онцлоод нэгэн сайхан мэдээг дуулгасан юм. Тэрбээр “ДЭМБ, ДЭМБ-ын Хүүхдийн хавдрын асуудлаарх Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүдийн Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийн платформ”-д Монгол Улс шалгарсан тухай мэдээллийг ДЭМБ-ын Төв оффисоос энэ сарын 9-нд хийсэн цахим хурлын үеэр мэдээлсэн. Энэхүү платформд хамрагдсанаар хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмүүдийг ДЭМБ, Сэйнт Жүүд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нэгдсэн худалдан авалт хийж, сонгогдсон улсуудад чанартай эмээр үнэ төлбөргүй хангах бөгөөд химийн эмийн аюулгүй байдал, эмийн хангамжийн мэдээллийн тогтолцоо сайжирч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанарт ахиц гарна.

Өөрөөр хэлбэл, хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээний асуудал бүрэн шийдэгдэж, олдоц, хүртээмж, чанар, аюулгүй байдал сайжирч, олон улсын чанарын батламжтай эмийн үйлдвэрээс эм хангах нөхцөл бүрдлээ” хэмээсэн нь хорт хавдраар шаналж буй хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн, эмч эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр сайхан мэдээ байлаа.

Мөн сайд тус эмнэлэгт зайлшгүй чухал хэрэгцээтэй, оношилгооны хамгийн сүүлийн үеийн ЭХО аппаратыг гардуулж цаашид ЭМЯ-ны зүгээс үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар дэмжин ажиллах болно гэсэн юм.

“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийн хамгийн чухал хэсэг нь хорт хавдраар өвчилсөн ч сэтгэлээр уналгүй эмчилгээгээ сайн хийлгэж эрүүл болсон хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” алтан медалийг гардуулж, хорт хавдрыг даван туулснаа зарлан тунхагладаг эрүүл мэндийн хонхыг цохих ёслол байдаг юм.

“Эрэлхэг баатрууд”-ын медалийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нар гардуулж өглөө.

Хүүхдийн эмчилгээнд ашиглаж болох орчин үеийн шийдэл бүхий жакузиг “Түргэний гол” ХХК бэлэглэж, үнэт эдлэлийн “Symbol” дэлгүүрээс хүүхдийн хорт хавдрын тасагт олон жил ажиллаж байгаа хоёр сувилагчид бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулсан юм.

Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.

Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобал санаачилгыг гаргасан. Уг санаачилгын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачилгад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон. Тус санаачилгын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 18 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 3 цаг 6 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 3 цаг 7 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 3 цаг 8 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 9 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 3 цаг 10 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 3 цаг 11 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 17 мин ХЗХ: Амь, Амьдрал 4 цаг 43 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 56 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 6 цаг 1 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 6 цаг 2 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 6 цаг 5 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 6 цаг 6 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 6 цаг 8 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 6 цаг 9 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 6 цаг 12 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 6 цаг 17 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 6 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top