x

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байрандаа орлоо

Улаанбаатар хотын хэмжээнд шүдний төрөлжсөн /нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал/ чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, НШЭНТ-ийн захирал Л.Хэнтий болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

1986 онд байгуулагдсан НШЭНТ нь нийт 72 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, үндсэн болон туслах зэрэг 23 кабинетаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 100-120 мянга гаруй хүнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан аж. 

Тэгвэл өдгөө эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм. 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан энэхүү зургаан давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна. 

Мөн үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг ЕБС-ийн бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд эзэлдэг тул тэдэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан таатай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч ажиллажээ. Дашрамд дуулгахад, Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 50 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 2 цаг 5 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 6 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 2 цаг 7 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 2 цаг 8 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 2 цаг 9 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 цаг 10 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 2 цаг 11 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 2 цаг 12 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 13 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 2 цаг 15 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 2 цаг 16 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 2 цаг 18 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 2 цаг 19 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 2 цаг 21 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 2 цаг 22 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 2 цаг 24 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 2 цаг 26 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 2 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 30 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top