x

Саунд орох хортой юу, ашигтай юу?

Сауна халуун ус, эрүүл мэндэд тустай, төдийгүй үрчлээс багасгаж арьс уян хатан, толигор болж илүүдэл жин багасдаг. Гэхдээ зарим тохиолдолд сауна, халуун ус хор хөнөөлтэй. Халуун устай  тэвшинд  суух нь  зүрх судасны системд хүчтэй нөлөөлдөг, агаарын хэмийн огцом өөрчлөлт цусны эргэлтийг сааруулж, өндөр хэмийн нөлөөгөөр өмнө нь "ажилладаггүй" байсан судсуудаар хүртэл цус гүйнэ. Харин усан санд үсэрч орох үед цусны судсууд агшдаг бас уснаас гарахад дахин тэлж, илүүдэл дулаан өгнө. Ийм замаар судсуудын "гимнастик" явагдана. Их хөлрөх үед цус өтгөрч, үүний зэрэгцээ тус системийн цусны бүлэгнэх чадвар буурдаг. Өөрөөр хэлбэл ваннад орох үед зүрх, цусны судсууд ба цус “байлдааны бэлэн байдалд" ордог. Иймээс зүрх, цусны эргэлтийн согогтой хүмүүс халуун  усанд орох нь эрсдэлтэй.

Мөн даралт ихдэх өвчтэй, даралт 200 мөнгөн усны баганаас илүү бол, зүрхний өвчин, судасны атеросклерозтой бол халуун усанд орох хориотой. Түүнээс гадна цус их алддаг, бүлэгнэл тромбоз үүсэх хандлагатай. Саяхан мэс засал хийлгэсэн бол ваннад орж болохгүй. 60-ээс дээш насны хүмүүс маш болгоомжтой орж болно. Харин 70 хүрсэн бол огт болохгүй.

Уушги, мөгөөрсөн хоолойн архаг өвчтэй, сүрьеэтэй, хүнд хэлбэрийн багтраатай хүмүүс халуун усанд орох хэрэггүй.

Даралт хүндэрсэн үед ууранд сууж болохгүй. Саунд орох үед бөөрний ачаалал багасдаг. Учир нь хөлс их ялгардаг, өөрөөр хэлбэл бөөр "түр амардаг". Гэхдээ шээсний замын өвчтэй, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй бол орж болохгүй, эрсдэлтэй.

Саунд ороход элэг бас амардаг, дулааны нөлөөгөөр цөс ялгаралт сайжирч, цөсний зогсонгошсон хэсэг  гадагшилдаг. Гэдэсний ажиллагаа хэвийн болж, хортой бодисууд гадагшилдаг. Гэвч элэгний хүнд үрэвсэл, цирроз, тураал, шархлаа өвчин хурцдах үед халуун усанд орохыг хориглоно.

Арьсны өвчтэй, идээт тууралт, мөөгөнцөр, халуун өвчтэй үед мөн орж болохгүй. Чихрийн шижингийн хүнд хэлбэр, нойр булчирхайн өвчин, татдаг өвчин, нүдний даралт ихдэх өвчин, психоз, солио өвчинтэй бол мэдээж, халуун усанд орохыг хориглоно.

Халуурсан, хурц үрэвсэлт өвчин, хорт хавдартай хүн ууранд орж огт болохгүй. Иймээс саунад суухын өмнө заавал эмчтэй зөвлөх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 50 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 2 цаг 5 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 6 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 2 цаг 7 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 2 цаг 8 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 2 цаг 9 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 цаг 10 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 2 цаг 11 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 2 цаг 12 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 13 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 2 цаг 15 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 2 цаг 16 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 2 цаг 18 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 2 цаг 19 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 2 цаг 21 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 2 цаг 22 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 2 цаг 24 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 2 цаг 26 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 2 цаг 28 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 30 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top