x

Б.Бат-Эрдэнэ: Олимп, дэлхийн медальтай тамирчдын урамшууллыг 2.2 тэрбум болгож нэмэгдүүлсэн

Энэ оны хоёрдугаар сард (2022.02.23) Засгийн газрын олимп, паралимпын наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдади олгодог мөнгөн урамшууллыг нэг тэрбум 848 сая төгрөгөөр тогтоожээ. 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах нэг тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс гаргахаар шийдвэрлэж, тус хорооны даргад даалгасан.

Энэ мөнгийг ирэх онд 2,2 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Энэ тухай Байнгын хорооны гишүүдийн асуултанд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ дараах хариултыг өгчээ.

Г.Дамдинням: 

-Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь цалин өгдөг байдлыг болъё. Жил бүр 1.8 тэрбум орчим төгрөг зарцуулагдаж байгаа. Ямар нэг ажил хийдэг болгох талаас нь Засгийн газраар журмыг нь өөрчлүүлэх ёстой гэсэн тогтоолыг байнгын хорооноос гаргасан. Уг тогтоолын хэрэгжилт ямар байгаа вэ? Хэр их мөнгө зарцуулагдах вэ?

Б.Бат-Эрдэнэ:

-Олимп болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдын урамшуулалд 2.2 тэрбум төгрөг төсөвлөж, нэмэгдсэн. Дэлхийд манай улс шиг сар бүр тамирчдадаа цалин урамшуулал олгодог улс бий. Зарим нь нэг удаа шагнал өгдөг улс ч байгаа. ОХУ тэргүүтэй зарим улс нэг олимпоос нөгөө олимп хүртэл энэхүү урамшууллыг олгоод, тэтгэвэрт гарахаар нь үргэлжлүүлж олгодог зарчимтай.

Манай улсын хувьд спорт асар их уналтад орсон. Нэг үгээр хэлбэл төрийн ивээлийн гадна талд орхисон. 2000 оноос хойш биеийн тамир спортыг төрийн мэдэлд авч, хуультай болгосноор 2008 онд монголчууд олимпын наадмаас гурван медаль хүртсэн.

Олимп хаяанд тулсан энэ үед тамирчдад урам зориг өгөх үүднээс сар болгоны урамшууллыг өмнөх шиг нь олгох нь зүйтэй гэдэг байр суурьтай байна. 2024 оны Парисын олимпын дараа энэ асуудлыг дахин ярьж болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 6 цаг 38 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 6 цаг 40 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 10 цаг 10 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 10 цаг 11 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 10 цаг 12 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 10 цаг 15 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 10 цаг 17 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 10 цаг 18 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 10 цаг 55 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 10 цаг 56 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 10 цаг 58 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 10 цаг 58 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 11 цаг 0 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 11 цаг 1 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 11 цаг 2 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 11 цаг 4 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 11 цаг 5 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 12 цаг 39 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 12 цаг 43 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 12 цаг 47 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top