x

МҮОХ болон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран ажиллана

МҮОХ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй нар гарын үсэг зурав.

Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчид тус эмнэлгээс өндөр зэрэглэлийн иж бүрэн үйлчилгээг үнэ төлбөргүй, түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.

Тамирчид урьдчилсан оношилгоонд хамрагдаж, шаардлагатай мэс засал хийлгэж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдахаас гадна хоолзүй, спортын сэтгэлзүйн зөвлөгөө өгөх цогц үйлчилгээ үзүүлнэ гэдгийг эмнэлгийн захирал Х.Бат-Ирээдүй хэлэв.

Х.Бат-Ирээдүй захирал энэ талаар “Манай эмнэлэг 2024 он хүртэл гэмтлийн дараах сэргээн засал, тэр дундаа спортын гэмтлийг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байгаа. Үүний хүрээнд спортын гэмтэл болоод сэргээн засах тусламж үйлчилгээний аппарат, тоног төхөрөмжүүдээ шинэчлэн сайжруулах ажлуудыг үе шаттай хийж байна.

Тухайлбал, гэмтлийн үений хагалгаа хийгддэг 4К дуранг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр дэлхийн хэмжээний шилдэг тамирчдын авч буй эмчилгээ, үйлчилгээг манай тамирчид авах боломж бүрдсэн.

Мөн shockwave буюу өндөр давтамжтай долгионоор сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнээс гадна ясны нягт тодорхойлох чиглэлээр хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж ашиглаж байна.

Бидний хувьд улсынхаа нэрийг олимпын дэвжээнд гаргах өндөр зэрэглэлийн тамирчдаа дэмжих чиглэлээр МҮОХ-той хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Энэ нь эмнэлгийн нийт ажилчин, албан хаагчдын хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэв.

Хамтын ажиллагааны гэрээ “Парис-2024” олимпын мөчлөг дуустал үргэлжлэх болно.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 6 цаг 45 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 6 цаг 47 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 10 цаг 16 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 10 цаг 18 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 10 цаг 19 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 10 цаг 21 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 10 цаг 23 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 10 цаг 25 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 11 цаг 1 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 11 цаг 3 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 11 цаг 4 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 11 цаг 5 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 11 цаг 6 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 11 цаг 7 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 11 цаг 8 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 11 цаг 10 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 11 цаг 12 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 12 цаг 46 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 12 цаг 49 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 12 цаг 53 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top