x

Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгах нь эрүүл мэндэд нь сайн

Манай монголчууд шинэхэн төрсөн хүүхдээ төрснөөс нь эхлээд халуун зун ч байсан бөөцийлж өсгөөд байдаг нь ажиглагддаг. Ялангуяа хөлийг нь бүр их бэгнэдгийг хэн ч мэднэ. Тэгвэл Японы эмч нар иргэддээ “Хүүхдийг нэг сар хүртэл өөртэйгөө адилхан хувцасла, нэг сартайгаас нь хойш өөрөөсөө нэг цамцаар нимгэн хувцасла, хөлийг нь бүү бэгнэ” гэж зөвлөдөг.

Яагаад ингэж бидний өсч хүмүүжснээс эсрэгээр зөвлөөд байгааг гайхан нэгэн эмчээс лавлан асууж билээ. Түүний хэлснээр “Японд 30 жилийн өмнө, хүүүхдийн эмчийн үүдэнд хатгаатай, хоолой нь өвдсөн хүүхдүүд дугаарладаг байсан бол одоо харшилтай хүүхдүүд л ихэвчлэн ирдэг болсон” байна. Учир нь, хүүхдийг хөл нүцгэн байлгаснаар Японд ангина гэдэг өвчин байхгүй болжээ.

Өөрөөр хэлбэл, хөлийг их бэгнэвэл, хүүхэд өвчлөмтгий болж, ялангуяа хоолой нь байнга өвдөж, цаашилбал ангина, үе мөч, зүрх гээд өвчилдөг гэнэ. Нээрээ л ханиад, хоолойн өвчин тусахаараа Монголдоо төрсөн том хүүхэд маань, Японд төрсөн дунд хүүхэд хоёр маань газар тэнгэр шиг зөрүүтэй.

Хоолойн мах нь хүртэл эх орондоо төрүүлж, хөлийг нь дулаалж, бэгнэж өсгөсөн том хүүгийнх маань дүүгийнхээсээ өвчлөмтгэй. Японд очсоныхоо дараахан нэгэн өдөр нүд маань орой дээрээ гарах шахаж билээ. Тэр өдөр цас малгайлан орж байв.

Гэтэл гудамжинд нэгэн ээж 3,4-хөн сартай болов уу гэмээр хүүхдээ хөл нүцгэн тэврээд явж байв. Дараа нь би хүүгээ цэцэрлэгт оруулав. Гэтэл тэр цэцэрлэгийн 0-6 насны бүх хүүхэд цэцэрлэг дээрээ оймс өмсдөггүй нь маш хачирхалтай санагдаж байлаа. Ийм жишээ маш олныг харсан би Японд төрүүлсэн хүүгээ яг л япон маягаар хөл нүцгэн өсгөлөө.

Дараа нь Монголдоо ирээд гуравдахь хүүхдээ төрүүлээд ч мөн л япон маягаар өсгөв. Гэртээ өвөл ч тэр нэг өдөр ч оймс өмсгөж үзээгүй. Бас хүүгээ унтаж байхад нь хөлийнх нь ул хэсгийг хучдаггүй. Миний зарчим бол хүүхдийн маань хөл халуу дүүгж байх юм бол айдаг. Жаахан хүйтэндүү байх юм бол хэвийн байна гэж үздэг. Мөн өөрөөсөө илүү зузаан хувцас өмсгөдөггүй. Одоо миний хүү хоёр нас хүрэх гэж байна. Хоолой нь өвдөхгүй. Би одоо болтол ханиадны эм өгч үзээгүй л байна. Жаахан ханиах гэвэл байгалийн жимсний шүүс өгөөд л болдог. Нэг удаа өрхийн эмч дүү маань “Япон, Монгол хүүхдүүд өөр. Хөлийг нь дулаан байлга” гэж хэлсэн.

Би лав үүнтэй санал нийлэхгүй. Бодвол Япон улс судалж шинжлээд эмч нар нь тэгж зөвлөдөг гэж итгэж байгаа. 1970-аад онд, таван хүүхэд өсгөсөн, жирийн ажилчин миний нагац эгч маань хэлдэгсэн. Хүүхдийн цээж, хөл хоёрыг нь нимгэн байлга, харин гэдсийг нь даавуугаар ороож дулаахан байлга, ингэвэл хүүхэд бага өвдөж, ойр ойрхон шээдэггүй гэсэн. Бодвол амьдралынхаа туршлагаас л олж авсан байх даа. Дашрамд хэлэхэд, байрны маань гадаадад очиж байсан ээж нар хэлж байсан.

Америк, Сингапур, Солонгос зэрэг оронд хэдхэн сартай хөл нүцгэн хүүхдээ аваад явж байсан ээж нарыг харсан гэнэ лээ. Нялх хүүхдийн физиологийн үйл ажиллагаа их эрчимтэй, томчуудаас илүү биe нь илч дулаан ихтэй тул хэт дулаалах шаардлагагүй. Хүүхэд маань өөрөө өөрийгөө зохицуулах физиологийн чадвартай. Хэрэв хөл нь даарвал, хэсэг хугацааны дараа аяндаа халуу дүүгээд бүлээцээд ирнэ. Харин байнга дулаалдаг хөл, өөрийгөө дулаацуулах чадваргүй болдог ба цэв хүйтэн байдгаас гадна хоолой нь өвдөөд байдгийг анзаараарай. Ер нь хөл нь хүйтэндүү байхдаа гэмгүй, айх хэрэггүй гэж өөрийн амьдралын туршлагаас ээж нартаа зөвлөмөөр байна.

Эх сурвалж: unen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 47 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 2 цаг 2 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 3 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 2 цаг 4 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 2 цаг 5 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 2 цаг 6 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 цаг 7 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 2 цаг 8 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 2 цаг 9 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 10 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 2 цаг 12 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 2 цаг 12 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 2 цаг 15 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 2 цаг 16 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 2 цаг 17 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 2 цаг 19 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 2 цаг 21 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 2 цаг 22 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 2 цаг 25 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 27 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top