Хүүхдэд эхийн сүүг орлох шим тэжээл байхгүй гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл хүүхдээ хөхүүлдэг эхчүүдийн бие махбодод ч олон эерэг үр дагавар гарч байдаг ажээ. Тийм ч учраас судлаачид хүүхдээ хөхүүлэхэд ээжүүд илүү хүч чадалтай болно гэж үздэг. Тухайлбал:
-
Эмэгтэйчүүд өөрийн бие махбодын өвөрмөц чадварыг үнэлж мэдэрнэ.
-
Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ажилтнаас хараат байдал нь багасна.
-
Сүүгээрээ нялх үрийнхээ хэрэгцээг бүрэн хангаж, эхийн ачлал үзүүлж байгаагаараа бахархана.
-
Эхчүүдийг цус багадалт, өндгөвчний болон хөхний хорт хавдар, яс сийрэгжих, судас хатуурах зэрэг эмгэгээс сэргийлнэ.
-
Эхийн бие дэх нөхөн төлжилт сайжирч тэнхрэх нь хурдан байдаг.
-
Тэдний нийгэмд эзлэх байр суурь өөрчлөгдөнө.
-
Эмэгтэй хүний хөх ариун нандин эрхтэн гэдгийг баталгаажуулж, хөхийг сексийн ухагдахуун болгодог үзлийг дардаг.
-
Эв нэгдэл, хамтын ажиллагааг өрх гэр, нийгэм, үндэстэн, олон улсын түвшинд баталгаажуулна гэх зэргээр тодорхойлжээ.
Эх сурвалж: "Эхчүүдийн хүүхдээ хөхүүлэхийг дэмжихийн учир"
maamuu.mn