x

Эрчүүдийн наслалтад эрсдэлтэй орны тоонд Монгол улс багтжээ

Архаг, халдварт бус өвчлөл (NCD-Chronic or Noncommunicable Diseases) жил бүр дэлхийн 41 сая хүний амийг авдаг нь хүмүүсийн нийт үхлийн 71 орчим хувь болдог ажээ. NCD өвчлөл дотроо зүрх судас, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин дөрөв давамгайлж, 80 орчим хувийг эзэлдэг байна.

2015 онд НҮБ-ын гишүүн орнууд ийм шалтгаантай нас баралтын хэмжээг 2030 он гэхэд 70 хүртэл насны иргэдийнхээ дотор гуравны нэгээр бууруулах зорилт тавьсан юм. Тэгвэл саяхан Imperial College London, ДЭМБ, NCD Alliance байгууллагуудын энэ чиглэлд хийсэн судалгаа The Lancet сэтгүүлд нийтлэгджээ.

Дэлхийн улс орнуудын ихэнх хувь нь дээр дурдсан зорилтоо биелүүлж чадахааргүй байгааг энэ судалгаанд өгүүлсэн байна. Эдгээрээс 35 улс эмэгтэйчүүдийнхээ, 30 улс эрчүүдийнхээ NCD өвчлөлөөс шалтгаантай нас баралтын тоог заасан хугацаанд бууруулж чадахаар байгаа ажээ.

86 улс нь эмэгтэйчүүдийн, 97 улс нь эрчүүдийн нас барах эрсдлийг заасан хугацаанд бууруулах бараг боломжгүй болсон байна.

Харин үлдсэн 50 улс эмэгтэйчүүдийн, 35 улс эрчүүдийн нас баралтыг бууруулахын тулд нэмэлт хүчин чармайлт гаргавал зорилгодоо хүрэхээр байна гэж дүгнэжээ.

Эмэгтэйчүүд нь NCD өвчлөлөөр 70 нас хүрэхээсээ өмнө нас барах эрсдэл хамгийн багатай орнуудад Өмнөд Солонгос, Япон, Испани, Швейцарь багтаж байна.

Исланд, Швейцарь, Швед, Норвеги улсуудын эрчүүд ийм шалтгаанаар эрт нас барах магадлал хамгийн багатай гэж тооцоолжээ.

Харин NCD өвчлөлөөр эрчүүд нь 70 хүрэхээсээ өмнө нас барах хамгийн өндөр магадлалтай орнуудад Монгол, Фижи, Казахстан, Туркменистан, Орос багтсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд Сьерра Леоне, Кот Дивуар, Гайана, Йемен, Афганистанд хамгийн өндөр эрсдэл байгаа ажээ.

Эх сурвалж: IFL Science

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 1 цаг 15 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 2 цаг 29 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 30 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 2 цаг 32 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 2 цаг 33 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 2 цаг 33 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 цаг 35 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 2 цаг 36 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 2 цаг 37 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 38 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 2 цаг 40 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 2 цаг 40 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 2 цаг 42 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 2 цаг 44 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 2 цаг 45 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 2 цаг 47 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 2 цаг 49 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 2 цаг 50 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 2 цаг 53 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 55 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top