x

Тарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой ач тустай

Ховдын тарвасны амттайг яана! Шинэ ургацын жимс ногоонуудын өнгө хүнсний зах, дэлгүүрийн лангууг амь оруулдаг цаг ирчихэж. Нар ээсэн энэ халуун өдөр шүүслэг шинэхэн тарвас идэж суугаад, та нартаа энэ жимсний ач тусын тухай хүргэхээр шийдээд энэ нийтлэлээ бичлээ. Тарвас бидний төсөөлж байснаас ч олон шидтэй жимс шүү.

Тарвас жимсний 7 ид шид: 

1. 100 гр тарваст 30-аас ч бага илчлэг агуулагддаг. Тиймээс зуны турш хоолны дэглэмдээ заавал оруулах амттан мөн. Бас чиний хорхойг дарж чадахаар хангалттай чихэрлэг. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ нөхөж, залуу төрх, гэрэлтсэн арьстай болж болох нь ээ. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой.

2. Яг одоо гэрээсээ гарч супермаркет ороод тарвас худалдаж авах бас нэгэн шалтгаан бол, тэр антиоксидантаар үнэхээр баялаг. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

3. Өөр нэг хөөрхөн ашиг тусыг нь мэдмээр байна уу? Тарвас жимс нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Зүрхний шигдээс, хорт хавдраас сэргийлэх хамгийн натурал арга бол тарвас юм шүү.

4. Тарвасанд ихээр агуулагддаг B1 болон B6 амин дэмүүд нь хүнд эрч хүч бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ.

5. Тарвас жимс Кали, Магнигаар маш баялаг. Зуны цагт биед маш хэрэгцээтэй байдаг кали болон зүрх жигд ажиллуулж, даралт тогтвортой байлгадаг магнигаар баялаг гэсэн үг. 6. Цусны даралтыг бууруулна. Зуны хэт халуун үед, ялангуяа эмээ өвөө, аав ээжүүд маань тарвас идвэл үнэхээр хэрэгтэй шүү. Биед хэрэгцээтэй кали, магнигаа авчихна дээрээс нь даралт бууруулна, амны цангааг тайлаад авна.

7. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцаа тогтвортой байснаар биеийн хүчил шүлтийн тэнцвэр тогтвортой байх ба хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Хүчил шүлтийн тэнцвэрийг цусны рН узүүлэлтээр тодорхойлдог. Харин тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг ажээ.

goolingoo.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 1 цаг 34 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 2 цаг 49 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 2 цаг 50 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 2 цаг 51 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 2 цаг 52 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 2 цаг 53 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 цаг 54 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 2 цаг 55 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 2 цаг 56 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 2 цаг 57 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 2 цаг 59 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 2 цаг 59 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 3 цаг 2 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 3 цаг 3 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 3 цаг 5 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 3 цаг 6 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 3 цаг 8 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 3 цаг 9 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 3 цаг 12 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 14 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top