x

Ч.Номин сайд “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих төслөө УИХ-аар батлуулжээ

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны төсвийг баталсан билээ. Тус төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн гэж тодотгож буй.

Тэгвэл нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөг буюу 10 гаруй сая ам.долларын өртөгтэй “бурхны хөшөө”-г барихаар 2022 оны улсын төсөвт чимээгүй суулган, баталсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ.

2022 оны Улсын төсөв
2022 оны Улсын төсөв

Хачирхалтай нь, “Богд Зонхов” бурхны хөшөөг анх “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. Гэтэл төсөвт өртгийг нь нэмэгдүүлж 32 тэрбум гаруй төгрөг болон өөрчлөгдөж, 2022 оны улсын төсөвт сууж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байгаа юм.

"Богд Зонхов" бурханы хөшөө барих анхны төсвийн мэдээлэл

Ямартай ч Тасганы овоон дээр 32 тэрбум төгрөгөөр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг барих төсвийг УИХ-аар баталж, Соёлын сайд Ч.Номингийн багцыг дэмжсэн байна. Богд Зонхова нь шарын шашны үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээдэг. Харин нэгэнт бурхны хөшөө барихаар УИХ-аар шийдвэрлэсэн бол Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын хөшөөг сүндэрлүүлж яагаад болохгүй гэж гэсэн асуулт ч гарч байгаа юм.

Монгол Улс бүх шашныг эрх тэгш, шашин шүтлэгээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй хэмээн Үндсэн хуульдаа тунхаглаж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” хэмээн хуульчилсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуулийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ, 9.2-т Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй хэмээн заажээ.

Мөн хуулийн 10.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна хэмээн заасан байдаг байна.

Гэтэл улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр бурхны хөшөө барихаар төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байх магадлалтай хэмээн олон үзэж буй юм. Тиймээс ч хууль зөрчсөн 2022 оны төсвийн тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх мэдлийнхээ хүрээнд эгүүлэн татах ёстой хэмээн шаардаж байна.

Эх сурвалж: iSee.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 1 цаг 51 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 3 цаг 5 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 3 цаг 6 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 3 цаг 8 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 3 цаг 9 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 3 цаг 9 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 3 цаг 11 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 3 цаг 12 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 3 цаг 13 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 3 цаг 14 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 3 цаг 16 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 3 цаг 16 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 3 цаг 18 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 3 цаг 20 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 3 цаг 21 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 3 цаг 23 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 3 цаг 25 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 3 цаг 26 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 3 цаг 29 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 3 цаг 31 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т...
Top