x

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагч над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны ээлжит хурал болов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байгаа бөгөөд таван чиглэлээр үүрэг өглөө. 

Тэрээр "Өнгөрсөн зургаан сард төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой 85 хэрэг шүүхээр эцэслэгдэж байгаа. Шаардлагатай бол цаашид нийтэд мэдээлдэг эрх зүйн систем рүү орох боломжтой" гэлээ. 

Мөн тэрээр "Өнгөрсөн зургаан сард 700 орчим асуудлууд үүссэнээс 85 нь шүүхээр эцэслэн шийдэгдэж байгаа. Тэр дунд таньж мэддэг ч хүн байна. Томилсон гишүүнээрээ утасдуулаад аргална гэдэг итгэл үнэмшил байсан байх. Намайг Авлигын эсрэг үндэсний хороог ахалж байхад над руу хэн нэгнээр утасдуулаад нэмэр байхгүй. Цаашид энэ ажил улам эрчимжинэ. Ингэж байж авлигад цэг тавихгүй бол Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, бизнесийн энгийн орчин бүрдэхгүй. Тиймээс хатуу байна гэдгээ илэрхийлсээр байгаа. Шаардлагатай бол зарлаад явах эрх зүйн системд орж болзошгүй.

Авлигын эрүүгийн хууль хөнгөн юм билээ. Хэрэг хийчхээд гадагшаа гараад явчихдаг. Тэндээсээ сүртэй мэдэгдэл хийгээд явдаг. Цаашдаа үүнийг цэгцлэх ёстой. Авлигын хэрэг хийчхээд хялбаршуулсан журмаар шийдэгдчихдэг, ял нь хөнгөн тул ял авч гарч ирээд олон юм ярьдаг. Ял авсан нь шүүхээр шийдэгдсэний дараа магадлан болон ял хөнгөрүүлэх бодлого дээр манайх их энэрэнгүй юм билээ. Авлигыг бүрдүүлж байгаа хөрс суурь юу байна гэдэг дээр нарийвчилж ажиллах шаардлага байна. 

Мөн бидний авлига гэж үздэггүй нэг асуудлууд байна.

Сургуулийн хуваарь солих, утсаар яриулж эмнэлэгт хүн хэвтүүлэх, өөр хаягтай хүүхдийг цэцэрлэгт оруулах, төрийн байгууллагаас зөвшөөрөл авах, газар зохион байгуулалт зэрэг олон асуудлын цаана авлига үүсэж байгаа. Эдгээрийг цахимжуулснаар шийднэ.

Төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлого барина. Төрийн албан хаагчид цомхон бүтэцтэй, өндөр цалинтай байх хэрэгтэй. Ихэнх үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлдэг байхаар судалж байна" гэлээ. 

Үндэсний хорооноос

  • Мэдээллийн 1111 дугаарын эргэх холбоог шинэ түвшинд гаргах. Иргэд төрд гарч байгаа авлигатай холбоотой мэдээллээр хаана хандахаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар харагдсан. 
  • Улс төрийн намын санхүүжилттэй холбоотойгоор намуудын удирдлагуудтай уулзаж ярилцах. 
  • Төрийн албаны ёс зүйн дүрмийг боловсруулах. Ах дүү, хамаатны томилгоо, тэтгэлэгт хөтөлбөрт давуу эрх олгодог гэх мэт асуудлаас гадна ХОМ дээрээ машингүй гэчхээд хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр 10 машинтай хүнийг яах вэ, эдгээр үзэгдлийг яаж таслан зогсоох вэ гэдгийг энэ дүрмээр зохицуулна. 
  • Газар, уул уурхайн лицензтэй холбоотой зөвшөөрлийг цэгцлэх чиглэлээр үүрэг өглөө.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 41 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 48 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 1 цаг 0 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 1 цаг 16 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 1 цаг 26 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 1 цаг 27 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 1 цаг 29 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 1 цаг 31 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 1 цаг 35 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 1 цаг 36 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 1 цаг 37 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 1 цаг 38 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 1 цаг 39 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 1 цаг 41 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 1 цаг 42 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 1 цаг 43 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 3 цаг 50 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 5 цаг 5 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 5 цаг 6 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 5 цаг 7 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Жао Синьтун снукерийн дэлхийн аваргад түрүүлсэн анхны ази та...
Top