x

Хавдраас сэргийлэх энгийн алхамууд

Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирддаг.

Ердийн үед эсүүд тодорхой хяналттай өсч үржиж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү үйл ажиллагаа алдагдан эсүүд хяналтгүй хуваагдан өсч эхэлдэг. Энэхүү эсийн хяналтгүй өсөлт хуваагдал нь хавдар үүсгэдэг аж.

2016 оны байдлаар хорт хавдрын бүртгэгдсэн шинэ тохиолдлын 50.3 хувь нь эрэгтэй, 49.7 хувь нь эмэгтэйчүүдийн өвчлөл эзэлж байжээ. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, нойр булчирхайн хорт хавдар зонхилж байсан бол эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаанхоолойн хорт хавдар зонхилж байсан байна.

Ингээд та бүхэнд Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс гаргасан хавдраас сэргийлэх энгийн алхамуудын талаар зөвлөмжийг хүргэж байна.

Тамхинаас татгалзах

Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эррүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн ёухал шийдвэрүүдийн нэг юм.
Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн тамхи татдаг хүмүүсийн ойр орчимд байх нь уушигны хорт хавдараар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж.

Эрүүл хоол хүнс хэрэглэх

Тослог ихтэй, хуурсан, шарсан, давсалсан хүнсийг хязгаарлаж ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Өдөрт тав эсвэл түүнээс дээш олон төрлийн жимс, хүнсний ногоо идэх нь эрүүл мэндэд ашигтай байна.

Идэвхитэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жингээ хадгалах

Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхитэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдлийг бууруулна.

Дархлаажуулалтанд хамрагдах

Хепатит В вирус нь элэгний хорт хавдар үүсэх эрсдийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вазцинжуулалтанд хамруулах хэрэгтэй.
Мөн хүний папиллома вирус /HPV/ нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн халдварладаг вирус юм. HPV вирусээс болж үүсдэг хорт хавдраас сэргийлэх вакцин байдаг. үүнд 10-14 насны охидыг хамруулснаар ируудүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийх

HPV вирус нь умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан болдог бөгөөд олон бнлгийн хавьтагчтай байвал төдий хэмжээгээр HPV вирусын халдвар авах магадлалтай.

Түүнчлэн хепатит В ба С вирусын шалтгаант элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг. В ба С вирусын халдвар нь уг вирусын халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй бгаж, зүү тариураар дамжин халдварладаг.

Өөрийгөө нарнаас хамгаалах

Хэт нарны  ягаан туяаны тусах оргил цаг нь 10:00-16:00 цагийн хооронд байдаг. Энэ хугацаанд нарнаас аль болох зайлсхийж өөрийгөө хамгаалах хэрэгтэй.

Монгол Улсад зонхилон тохиолддог хавдрууд дундаас элэгний хавдар тэргүүлж байна.

Эх сурвалж: НЭМҮТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо саяхан Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 1 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 2 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 4 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 4 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 5 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 7 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 8 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 10 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 11 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 13 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 15 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 16 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 18 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 20 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 22 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top