x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад цахимаар оролцлоо

Тажикистан Улсын нийслэл Душанбе хотын “Кохи Навруз” ордонд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа.

Энэхүү хуралдаанд тус байгууллагын гишүүн Энэтхэг, Казахстан, БНХАУ, Киргиз, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч Беларусь, Иран, Монгол Улсын төлөөлөгчид, мөн Туркменистан Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцов

Өргөтгөсөн хуралдааныг Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нээж үг хэлэхдээ 2001 онд байгуулагдсан ШХАБ цаг хугацааны шалгуурыг амжилттай давж өдгөө гишүүн орнуудын ашиг сонирхлыг хүндэтгэсэн бүс нутгийн хамтын ажиллагааны үр дүнтэй механизм болон төлөвшснийг мэдэгдэв.

Хуралдаанаар ШХАБ-ын 20 жилийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал болон байгууллагын хүрээн дэх олон талт хамтын ажиллагааны хэтийн төлөвийг дүгнэлээ. Түүнчлэн “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулах хамтын алхмууд, мөн бүс нутаг болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлууд, тэр дотроо Афганистан Улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

ШХАБ-ын ажиглагчийн статустай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуралдаанд цахимаар үг хэллээ.

Тэрээр Монгол Улс эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, цөлжилттэй тэмцэх, элсний нүүдлээс хамгаалах, шар шороон шуурганы нөлөөг бууруулах чиглэлээр бүс нутгийн хэмжээнд нягт хамтран ажиллаж, холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байгааг мэдэгдэв.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол Улс” болох зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.

Хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мөн цахимаар оролцов.

Хуралдааны дүнд байгууллагын 20 жилийн үйл ажиллагааг дүгнэсэн “Душанбегийн тунхаглал” болон холбогдох бусад баримт бичгүүд батлагдав.

Дашрамд, ирэх жил ШХАБ-ыг Узбекистан Улс даргалахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 14 цаг 30 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 14 цаг 32 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 18 цаг 1 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 18 цаг 3 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 18 цаг 4 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 18 цаг 6 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 18 цаг 8 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 18 цаг 9 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 18 цаг 46 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 18 цаг 48 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 18 цаг 49 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 18 цаг 50 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 18 цаг 51 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 18 цаг 52 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 18 цаг 53 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 18 цаг 55 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 18 цаг 56 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 20 цаг 31 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 20 цаг 34 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 20 цаг 38 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top