x

Хүүхдийн амны салстын өвчнүүд ба хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Бидний амны хөндийд 500-1000 (100-200) төрлийн бичил биетэн байдаг. Тэдгээрийн зарим нь хүний биед хэрэгтэй үйл ажиллагаа явуулдаг бол зарим нь өсөж үржих таатай нөхцөл нь бүрдсэн үед хүний бие махбодыг гэмтээж өвчлүүлдэг юм. Аман дотор байх нян, бичил биетний тоо нь шүлсний хэмжээ, хоол хүнсний онцлог, шүд угаалт, буйл салстын байдал, биеийн бусад өвчнүүдээс шалтгаалдаг.

Үүний нэг тод жишээ нь хүүхдийн "ам гэмтэх" өвчин юм. Энэ өвчин Herpes Simplex Virus /HSV/ хэмээх вирусээр үүсгэгдэн амны хөндийн салстыг гэмтээж, бие махбодыг хордлогын шинж чанартай болгодог хурц халдварт өвчин юм. HSV гэдэг нь юу вэ гэхээр та бид бүхний сайн мэдэхээр "хомхой долоох" өвчнийг үүсгэгч вирус юм.

Хүмүүсийн дунд хоол идчихээд тостой амаа арчаагүй гадагшаа гарвал "хомхой долоо"-дог гэдэг яриа байдаг. Энэ маш буруу ойлголт л доо. HSV вирус хүний биед дамжин халдварлагдаад биеийн эсэргүүцэл, дархлаа сайн үед дарангуйлагдаад намжмал байдалд байж байдаг. Харин хүний биеийн эсэргүүцэл сулран дархлаа муудсан үед энэхүү вирус идэвхжин уруул орчмын арьс салстыг гэмтээн шархлуулж "хомхой долоо"-дог.

ШАЛТГААН
Энэ вирусыг тээж байгаа аав ээж нар хүүхдийнхээ хошуу аман дээр үнсэх, хацар, гаран дээр үнсэх, бас хүүхдийнхээ хэрэглэдэг угж, соосог, тоглоом зэргийг амандаа хийдэг, мөн хоолыг нь амандаа хийж байгаад өгөх, ахуйн хэрэглэлээ сольж хэрэглэх зэрэг нь хүүхдээ тухайн вирусээр халдварлуулах гол зам нь болж байгаа юм.

Нэгэнт вирус тээгч болсон хүүхдэд дархлаа буурах, биеийн эсэргүүцэл сулрах үед аман дотор шархлаа үүсч "ам гэмтэх" хэлбэрээр илэрдэг.

Хэзээ хүүхдийн дархлаа буурдаг вэ гэхээр улирал солигдох үе буюу халуунаас хүйтэн, хүйтнээс халуун уур амьсгалтай болох үед хүүхдийн биенд тухайн орчинд дасан зохицох урвал явагддаг. Ингэснээрээ хүүхдийн дархлалын тогтолцоо тогтворгүй болдог.

Энэ өвчнөөр ихэвчлэн 6 сараас 3 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг нь бас л дархлалын тогтолцоотой холбоотой буюу энэ насны хүүхдүүдийн дархлаа бүрэн тогтворжоогүй байдагтай холбоотой.

ШИНЖ ТЭМДГҮҮД

"Ам гэмтэх" өвчин нь нууц үе, хөнгөн, дунд, хүнд гэсэн үе шатуудтай. 

Нууц үе нь 2-14 хоногт үргэлжлэх ба хүүхдийн амны салст улайж хавагнан, тунгалаг шингэн бүхий цэврүүнцэрүүд гарч, хүүхдэд аман дотор нь загатнах, эрвэгнэх, шүлс их ялгарах, хэл өнгөртөх гэсэн шинж тэмдгүүд илэрнэ.

Үүний дараа цэврүүнцэрүүд хагарч улаан хүрээ бүхий цагаан шархлаанууд үүсэн хүүхдэд хатуу, эсвэл чихэрлэг, исгэлэн хоол хүнс идэж уухад эмзэглэж зовиурлана. Ингэснээрээ хүүхэд хоолондоо муудаж, бие сулран тавгүйрхэн уцаартай болдог. Өвчний явцаас хамааран биеийн халуун 37-40 хэм хүртэл халуурна. Толгой өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, хоол нойрондоо муудах шинж тэмдгүүд илэрдэг. Аман дотор гарсан шархлаанууд нь дахиж гарах хандлагатай.

Дээрх шинж тэмдгүүд илэрвэл мэргэжлийн эмчид буюу шүдний эмнэлэгт хандах нь зүйтэй. Эцэг эхчүүд олон нийтийн дунд тархсан буруу ойлголтыг ам дамжин гэрээр эмчилгээ хийх гэж оролддог, эмчийн хяналтгүй эм, эмийн бүтээгдэхүүн зохисгүй тунгаар их хэрэглэдэг нь буруу юм. Дур мэдэн эмчилгээ хийснээр хүүхдээ эдгээх биш өвчнийг нь харин ч улам хүндрүүлдэг. Буруу ойлголтууд гэдэгт зөгийн балтай усаар цусыг нь гартал арчих, чихэртэй усаар арчих, давстай хар цайгаар зайлах, морьны амгай зуулгах гэх мэт юм. Шарх үүссэн газар давс эсвэл элсэн чихэр хүрэх төдийд их хорсож өвдөлт өгдөг. Зөгийн балтай усаар цусыг нь гартал арчих нь тухайн хүүхдийг их хэмжээгээр өвтгөж зовоож байгаа явдал юм.

ЭМЧИЛГЭЭ

Хүн бүрийн бие физиологи харилцан адилгүй байдаг. Өвдөхөөрөө бас харилцан адилгүй өвддөг. Зарим хүн нь хурц, зарим нь архаг хэлбэрээр, зарим нь хөнгөн өвдөж байхад, нэг хэсэг нь хүнд хэлбэрээр өвддөг гэх мэт.

Энэ бүгдийг харгалзан тухайн хүүхэд болгонд өөр өөр эмчилгээ арчилгааг мэргэжлийн эмч хийдэг.

Нэгдүгээрт хүүхдийн аман дотор байгаа шархлаа өвдөлт зовиур ихтэй байдаг болохоор эмнэлгийн нөхцөлд амны салстыг мэдээгүйжүүлэх гель хэрэглэнэ. Дараа нь үүссэн шархлааг угааж цэвэрлэн, салстыг нөхөн төлжүүлэх эмчилгээ хийнэ. Мөн хүүхдийн жин онцлогоос хамаарч вирусын эсрэг болон бусад эмийн эмчилгээг хийнэ.

Эмчийн талаас эдгээр эмчилгээг хийхээс гадна эцэг эхчүүд нөгөө талаас хүүхдийнхээ дархлааг дэмжиж байж эмчилгээ үр дүн сайтай, хурдан хугацаанд эдгэрнэ. Мөн хооллолтон дээр анхаарах зүйл нь аминдэм сайтай шим тэжээлтэй халуун бүлээн нь таарсан зутан маягийн хоолоор хооллох нь зүйтэй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

"Ам гэмтэх" өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

НЭГДҮГЭЭРТ:
Аав ээж, хамт байдаг хүмүүс нь аль болох бага үнсэх, ахуйн хэрэглэлүүдээ тус тусдаа хүн хүнийхээр нь байлгах, хоорондоо сольж холихгүй байх, хүүхдийнхээ хэрэглэдэг угж, соосог гэх мэт зүйлсийг цаг тухайд сольж шинэчилж байх, мөн ариутгах, тоглоомыг нь угааж цэвэрлэдэг байх хэрэгтэй.

ХОЁРДУГААРТ:
Дархлаа тогтолцоог маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Хүний биеийн дархлал нь биеийн чийрэгжилт, хөдөлгөөн, нойр, хоол гэх зүйлүүдээр дэмжигдэж байдаг. Чийрэгжилт гэдэгт нь агаар салхинд сайн гаргах, ялангуяа хотын энэ их утаатай нөхцөлд боломжоороо цэвэр агаарт гаргаж байх хэрэгтэй. Бага насны хүүхэд хөдөлгөөн сайтай байхын хэрээр эрүүл чийрэг өсөж торнидог. Нойрыг хүртэл сайн авч байх хэрэгтэй. Оройн 21:00 цагт унтаж хэвшсэн хүүхдийн дархлаа сайн байдаг, бас өсөлтийн даавар их хэмжээгээр ялгарснаар өсөлт хөгжил нь сайн явагддаг. Аминдэм сайтай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 1 цаг 7 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 1 цаг 8 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 1 цаг 9 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 1 цаг 10 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 1 цаг 11 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 1 цаг 12 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 1 цаг 14 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 1 цаг 15 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 16 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 17 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 18 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 20 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 22 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 23 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 25 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 26 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 28 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 30 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 32 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top