x

АН-ын залуус С.Зоригийн нэрийг худалдаж идэхийг хүсвэл эхлээд Ц.Нямдоржийг улс төрөөс зайлуул

Өөрийгаа АН-ын дарга гэж нэрлэсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өчигдөр нэгэн цочир мэдэгдлийг хийв. АН байгуулагдсан өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөнгөө тэр нөхөр "Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэж Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах" санаачилга гаргав. Иргэдийн саналыг цуглуулан Ерөнхийлөгчид өргөн барих гэнэ. Хэрэв Х.Баттулга нь өөрт ашигтай гэж үзвэл иргэдийн санал байсан байгаагүй олгочих байх л даа.

Гэвч энд нэг муухай, увайгүй зүйл байна. Учир нь С.Зоригийн аллагын хэрэг одоо хэр нь бүрэн илрээгүй байгаа. Хэргийн гүйцэтгэгч буюу аллага үйлдсэн этгээдийг барьж шоронд хийсэн боловч хэргийн захиалагчийг илрүүлээгүй байгаа байгаа. Тэр байтугай хэргийг илрүүлэх үүрэгтэй Хууль зүйн сайд, Ерөнхий сайд нар шоронд хоригдож байгаа хэргийг гүйцэтгэгч нарыг суллахыг шаардан улс төрийн элдэв акциуд хийх болсон. Хэрвээ тэднийг шоронгоос суллаж гэмээн хэргийн захиалагчийн ул мөрийг баллахын тулд өөрсдийг нь үгүй хийж ч мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа. 

Ийм байхад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үгүй болоод 23 жил болсон хүний нэрийг худалдаж идэхээр гэнэт шийдсэн нь хэтэрхий увайгүй үйлдэл болов. Хэн нэгнийг худалдаж идэхийн тулд ядаж өөрт нь хүн чанар гаргах хэрэгтэй. Тэр нь энэ тохиолдолд аллагын гэм буруутныг олж шийтгэх явдал. Гэтэл үүний төлөө нэг ч үг дуугараагүй, харин ч эрх баригч намын хийж буй бусармаг үйлдлийг үг дуугүй хүлээн зөвшөөрч явсан энэ хүн гэнэт С.Зориг агсанд Баатар цол нэхэн шагнах санаа сэдсэн нь их л муухай доромж утгатай сонсогдож байна.

Тиймээс хэрвээ С.Зоригийн нэрийг ашиглаж намынхаа гишүүдээс, олон нийтээс оноо авахыг хүсч байгаа бол эхлээд энэ хэргийг илрүүлэхгүйн төлөө хорь гаруй жил зүтгэсэн, одоо ч зүтгэсээр байгаа Ц.Нямдорж гэдэг хүнийг эхлээд улс төрөөс зайлуул. Тэгсний дараа сая талийгаачийн сүнс амирлаж, хэргийн зангилаа ч тайлагдаж мэдэх юм.

Ц.Нямдоржийн өдий болтол улс төрөөс явж чадахгүй байгаа цорын ганц шалтгаан нь С.Зоригийн аллагын захиалагчийг илрүүлэхгүй байх. Ганц энэ хэргээр намынхнаа шантаажлан Монголын төрд хатиг шиг наалдсан хүн...

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ajaa taij (202.9.46.55)
    Ynen dee.zahialagchiig zamruulagchtai ni olchihvol chio ch baatar bolood 500n sayaiin ezen bolno shdee.
    2021 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 7 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 9 мин Сэрэмжлүүлэг 10 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 14 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 15 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 17 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 17 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 1 цаг 20 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 27 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 1 цаг 37 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 1 цаг 37 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 1 цаг 41 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 4 цаг 2 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 17 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 5 цаг 3 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 7 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 5 цаг 21 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 5 цаг 31 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 5 цаг 33 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө... Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг он...
Top