x

Харшил үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Хавар, зуны улирал болж цэцэг ногоо дэлгэрэхтэй зэрэгцэн эмийн  сангаар “харшил”-н  эм  худалдаж авах гэсэн хүмүүсийн дараалал улам ихэсдэг. Магадгүй та болон таны эргэн тойрны хэн нэгэн хоол  хүнс, ахуйн бүтээгдэхүүн, эм эмийн бэлдмэл, муур нохой, утаа тортог, тоос шороо гээд л олон зүйлээс харшлан  асуудлаа шийдэж чадалгүй ирсэн бол харшил гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

Харшил гэж юу вэ?

Тодорхой хvчин зvйлийн нөлөөгөөр бие организм хэт эмзэг, хүчтэй  хариу урвал үзүүлж, байх ёстойгоосоо өөрөөр үйлчлэхийг харшил хэмээн томьёолдог  билээ. Аллерги гэдэг нь аллос–өөр, эрогос-vйлчлэх гэсэн хоёр vгнээс бvтэж байгаагаас харахад дархлааны тогтолцоо маань өөрөө ердийн бусаар ажиллаж эхлэх гэсэн утга илэрхийлж байна.

Бид эргэн тойрондоо байгаа ямар нэгэн зүйлээс биед сөрөг урвал үзүүлбэл л тэр дор нь харшилтай боллоо гэж ойлгодог. Гэвч энэ нь өөрөө өрөөсгөл ойлголт ба үүнийг ойлгохын тулд бид жинхэнэ харшлаас хуурамч харшлыг ялгаж ойлгох хэрэгтэй болж байна.

“Хуурамч” харшил гэдэг нь бие махбодид таарч тохирохгүй бодистой холбоотой бөгөөд гадаад шинж тэмдгээрээ яг жинхэнэ харшилтай тун  төстэй \хавдах, загатнах, чонон хөрвөстөх гэх мэт\ гэхдээ энэ тохиолдолд  дархлалын  тогтолцоо тэдгээрийг тогтоож авдаггүй. Энэ 2 төрлийн харшлын аль алиных  нь үед  гистамин цусанд  ялгардаг тул илрэх гадаад шинж тэмдэг ч бас  адилхан байдаг. Жинхэнэ,  хуурамч аль  алиныг үүсгэдэг бодис ч бас байна. Тиймээс та харшилтай болсон эсэхээ шинжлүүлж мэдээрэй.

Харшлын хэлбэрүүд

Поллиноз (тоосны харшил):

Хамгийн  тод шинж тэмдэгтэй, түгээмэл тохиолддог харшилт үрэвсэл юм. Эхэн үедээ нулимс гоожих, нvдэнд элс орсон мэт мэдрэмж төрөх, хорсох, гялбах, зовхи хавагнах зэрэг шинж илэрнэ. Өөрөөр хэлбэл нүдний  салст бүрхүүлийн үрэвсэл буюу “Коньюнктивит” хэлбэр давамгайлна.

Дараа нь хамрын салст бүрхэвчийн  харшилт үрэвслийн (“нусгайтах харшил”, “Ринит”)  шинж залгадаг. Үүнд: нус гоожих, хамар загатнах, толгой өвдөх гэх  мэт.

Хvнсний харшил:

Хvvхдvvдэд голцуу “Диатез”  буюу сахарын харшил хэлбэрээр илрэх бөгөөд дархлалын  тогтолцооны хөгжлөөс шалтгаалан сулрах эсвэл ул мөргүй алга болох ч тохиолдол  байна. Хурц \богино хугацаатай\болон архаг \харшил өгөгч өдөр тутмын  хүнсэнд байвал\ байдлаар илэрдэг. Хүнсний хурц харшлын үед  загатнаа,чонон хөрвөс, Квинкийн хаван, халуурах  зэрэг шинж илэрнэ. Мөн аль  аль харшлын үед ходоодны үрэвсэлтэй адилхан гэдэс өвдөх, хэхрэх, цээж хорсох, бөөлжих шинж ажиглагдаж болно. 

Эмийн харшил: 

Явцын  хувьд хүнсний харшилтай төстэй, түгээмэл биш. Эм зүйчид энэ хэлбэрийн харшилд илүү өртөмтхий байдаг.

Дерматит  буюу арьсны харшил: 

Химийн бүтээгдэхүүн, зарим металл \никель\, үнэртэй ус, резинэн материал зэргээс үүдэлтэй. Илрэх шинж тэмдэг: арьс загатнах, улайх, гүвдрүүтэх \чонон хөрвөс\, квинкийн хаван  гэх  мэт.

Анафилаксын шок:

Хамгийн хүнд  хэлбэрийн  харшил юм. Энэ үг нь ana – эсрэг ба philaxis – хамгаалалт гэсэн утгатай грек үгнээс бүрддэг бөгөөд гэнэтийн цочролд орохыг хэлдэг. Ихэнхдээ таарахгvй эм хэрэглэх, эсвэл  шавьжинд хатгуулж, хазуулах, таарахгүй тариа, дусал хийлгэснээс болж  vvсдэг. Шоконд орох үед арьс маш хүчтэй загатнан,  амьсгаа боогдож  артерийн даралт огцом буурснаас амь нас эрсдэх  аюултай.

Оношлогоо:

Харшил үүсгэгч буюу аллергенийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч , элиминационны,  хvйтэн ба халууны тест,  бусад аргуудыг хэрэглэдэг.

Харшил үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс: 

1. Ургамлын тоос
2. Тоосны хачиг
3. Хөгц мөөгөнцөр
4. Хоол хүнс
5. Эмийн бодис (антибиотик, вакцин г.м)
6. Амьтны үс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 55 мин Нисэхийн тойргийг олон түвшинт уулзвар болгох ажил эрчимтэй үргэлжилж байна 57 мин ОХУ дайныг зогсоох яриа хэлэлцээ хийх саналыг гаргалаа 58 мин Александер Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд шинэ амжилт тогтоолоо 59 мин Энэтхэг, Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч харилцан буруутгаж байна 59 мин Хоккейн ДАШТ-ий түүхэнд 75 жилийн дараа хамгийн залуу тоглогч тодорлоо 1 цаг 1 мин Хан Хэнтийн дархан цаазат газарт гарсан ойн түймрийг унтраахаар 110 хүн ажиллаж байна 1 цаг 2 мин Монголын сурагчид Азийн физикийн олимпиадаас анхны мөнгөн медалиа хүртлээ 1 цаг 3 мин Ойн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна 1 цаг 4 мин Зөвлөлтийн “Космос-482” станц Энэтхэгийн далайд уналаа 1 цаг 6 мин Орон нутгийн хэвлэл мэдээллийн VI форум Орхон аймагт боллоо 1 цаг 6 мин Яаралтай тусламжийн сувилагчдын ур чадварыг сайжруулах тэмцээн зохион байгууллаа 1 цаг 8 мин Ерөнхий сайд барилгын материалын үйлдвэрлэлийн томоохон төслүүдтэй танилцлаа 1 цаг 10 мин Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх боломж бүрэн бий 1 цаг 11 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа 1 цаг 13 мин Тавдугаар сарын 12-нд бороо орж, сэрүүснэ 1 цаг 15 мин Өнөөдөр цахилгааны түр тасалдалтай 1 цаг 16 мин 2025 оны тавдугаар сарын 12-18-нд болох үйл явдлын тойм 1 цаг 19 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 21 мин Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top