Зуны аагим өдрүүд үргэлжилж байна. Аагим халуунд наршихаас сэргийлэх, наршсан үед авах энгийн аргуудыг хүргэж байна.
Нарших буюу нарны хордлого болсон үед толгой өвдөх, бие сулрах, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Наршихаас сэргийлэх аргууд:
Байнга ус уух,
Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах,
Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах,
Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах,
Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх,
Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх,
Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх,
Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх,
Нарны тусгалтай газарт унтахгүй байх,
Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх,
Наршсан тохиолдолд:
Наршиж бие нь эвгүйрч, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх,
Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх,
Хоёр хөлний доор юм эвж өндөрлөж хэвтүүлэх,
Ус уух - бага хэмжээгээр ойр ойрхон уух,
Эмчид үзүүлэх, даралт, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах,
Нарны шууд тусгалаас холдох,
Наршиснаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан уухгүй байх,
Наршсан үед хэрэглэх аргууд:
Марль, сальфеткыг сайтар норгоод гэдсэн дээрээ дэлгэж тавина. Ингээд гурилаар жанхуу зуураад норгосон марлин дээр жигд түрхэж нялаад хэсэг хугацаанд хэвтэнэ. Энэ арга нь ардын уламжлалт арга бөгөөд нарны хорыг тэр дор нь тайлдаг гэдэг. Халуурч бүлээрсэн үед ч халууныг авч эмчилдэг байна.
Наршсан хүнийг сэрүүн газарт оруулж хувцсыг тайлж хүйтэн бүлээн шүршүүр, усанд оруулах. Энэ нь биеийн температурыг хэвийн түвшинд нь буулгах арга юм.
Шүршүүрт оруулах боломжгүй бол хүйтэн ус бага багаар шүршиж цацаж сэрүүцүүлэх, шилэн хүзүү, дух, суга, цавьны хэсэгт хүйтэн алчуур норгож жин тавих зэрэг үр дүнтэй арга хэмжээ авч тайвшруулан амраана.
Биеийн халууныг шалгах, 36 хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.
Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай.