x

Х.Булгантуяа: Монголчуудын 60 гаруй хувь нь халамж авдаг

УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

 -2021 оны төсвийн зарлагын 50 хувь нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулагдаж байна. Монгол Улс Азидаа хамгийн залуу улс. Гэтэл иргэдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн халамжид хамрагддаг. 

Цар тахалтой холбогдуулаад хүүхдийн мөнгө нэмэгдэж байгаа. Тэгвэл хүүхэд хамгааллын асуудал дээр ямар арга хэмжээ авч байна вэ. Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг аваад архидаад хүүхдээ хүчирхийлж байна. Энэ хавтгайрсан халамжийг хумих тал дээр ямар ажил хийж байна вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 

-72 төрлийн халамжийн хөтөлбөр манайд байдаг. Манай яам ирэх дөрвөн жилд “Халамжаас хөдөлмөр рүү шилжье гэдэг зорилт тавьсан. 

Хүн амын 60 хувь нь авч байгаа халамж дотор хүүхдийн мөнгө, цалинтай ээж, одонтой ээж, насны хишиг орсон байна. Энэ бүхэн халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу гэдэг дээр дүгнэл хийх хэрэгтэй.

Халамжийн тэтгэвэр 62 мянга хүн, нөхцөлт мөнгөн тэтгэмж 65 мянган хүн, онцгой тохиолдолд амжиргааг дэмжих тусламж 53 мянган хүн, ахмад настанд үзүүлэх тусламж 299 мянган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63 мянган хүн, жирэмсэн болон хөхүүл, нярай хүүхэдтэй эхийн тэтгэмж 81.6 мянган хүн, Алдарт эхийн одонгийн тусламж 22.3 мянган хүн, алдар цолтой ахмадууд дөрвөн мянга, хүнс хоол тэжээлийн дэмжлэг 265 мянган хүн авч байна. Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжинд 1.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. 

Л.Халтар: Автомашиныг тэгш сондгойгоор явуулах хамгийн амархан шийдэл

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Түгжрэлийн хувьд хэд хэдэн асуудлыг шийдэх шаардлагатай байгаа.

  • Нэгдүгээрт, нийтийн тээврийн парк шинэчлэлийг шийдэх.
  • Хоёрдугаарт, нийслэлийн автозамыг өргөтгөх,
  • Гуравдугаарт, авто зам, төмөр зам огтлолцдог хэсэгт түгжрэл үүсдэг. Тиймээс гүүр, нүхэн гарцуудыг Улаанбаатар орчимд түлхүү байгуулна.
  • Дөрөвдүгээрт, сургуулийн автобус.
  • Тавдугаарт, их, дээд сургуулийг хотоос гаргах зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. 

Улаанбаатарын түгжрэлийг шийдэхэд авто машиныг тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар явуулах санал яригддаг. Энэ бол хамгийн амархан шийдэл. Гэвч тодорхой хугацааны дараа тэгш сондгой хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнөх болон дараах үе нь ижил түвшинд оччих вий гэсэн болгоомжлол байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж байгаа. 

Г.Ёндон: Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш.

Гишүүн Х.Баделхан: 

Өнөөгийн  хүнд нөхцөлд хүүхдийн 100 мянган төгрөг иргэдийн амьдралд дэм болж байгаа. Манай улсын төсвийн орлогын тодорохой хувийг нүүрс бүрдүүлдэг. Асгатын мөнгөний ордыг хэзээнээс ашиглалтад оруулах вэ?  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: 

-Асгатын мөнгөний ордонд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд Асгалтын орд их нөөцтэй том орд биш. Мөнгөний үнэ цэн өсч байгаа учир энэ ордны үнэ цэн өсч байна.

2000-аад оны эхэн үед Орос, Английн компаниуд дэд  бүтцийн хувьд хүндрэлтэй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулахаас татгалзаж байсан. Өмнө нь энэ ордыг сонирхож байсан компаниудад хамтарч ажиллах санал явуулсан. Асгатын ордын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. 

А.Ариунзаяа: 

-Ирэх онд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөвт 72.8 тэрбум төгрөг тавигдсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

-Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдыг дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ дурдлаа. Үүнийг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад одоо халамж хангалттай, бидэнд ажлын байр хэрэгтэй гэдэг асуудлыг тавьдаг.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 45 хүртэл насны хүмүүст 200 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Энэ насны хязгаарыг нэмэгдүүлэх боломж бий юу. 50, 55 насны эрэгтэйчүүд ид ажиллах насныхан байдаг. МСҮТ-үүд суралцаж, мэргэжил эзэмшээд, ажлын байртай болоход нь дэмжих боломж бий юу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: МСҮТ-д суралцагчдад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлэх үед насны хязгаар тавьдаггүй байсан. Тэр үед 60-70 настай хүн ч суралцаж, тэтгэлэг авах асуудал гарч байсан учраас төр эргэж харах шаардлага гарч, 45 гэдэг насны хязгаар тавьсан. 

Зүгээр мөнгөн тэтгэмж өгөхөөс илүүтэй төгсөгчдийг ажлын байртай уялдаатай болгох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөв 72.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд 36.4 мянган суралцагч байна. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна.

 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
  • Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлийг хэлэлцсэний дараа Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ХЗХ: Амь, Амьдрал 50 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 2 цаг 4 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 2 цаг 8 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 2 цаг 10 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 2 цаг 12 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 2 цаг 14 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 2 цаг 15 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 2 цаг 17 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 2 цаг 19 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 2 цаг 24 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 2 цаг 26 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 2 цаг 27 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 2 цаг 28 мин НҮБ Энэтхэг, Пакистаны хурцадмал байдлыг намжаахыг уриалав 2 цаг 29 мин Балетын сургуулийн бахархалт өдөр "ХАВРЫН БАЯР" товлогдлоо 2 цаг 30 мин АНУ Төв Азийн 131 иргэнийг албадан гаргаж, Узбекистанд хүлээлгэн өгчээ 2 цаг 30 мин Булган аймагт “Жаргалант” хүүхдийн зуслангийн хотхоны шав тавих ёслол болов 2 цаг 43 мин Монгол, БНСУ шатдаг хийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 2 цаг 44 мин Хан Док Сү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд огцрох магадлалтай 2 цаг 45 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани дахь монгол иргэдтэй уулзав 2 цаг 45 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top