x

З.Энхболдын буянаар АН хоёр дахь том ялагдлаа хүлээлээ

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, эрх баригч МАН дахин үнэмлэхүй ялалт байгууллаа. Харин АН өмнөхөөсөө хоёроор илүү буюу 11 мандат авч, бие даагч болон бусад нам гурван мандат атгав.

Энэ сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид тухайн тойргийнхоо сонгогчдын нийт саналын 30 орчим хувийг авсан бол /Н.Учрал хамгийн их буюу 53,600, Г.Мөнхцэцэг хамгийн бага буюу 10,700 сонгогчийн саналаар сонгогдсон/ сонгогчдын үлдсэн 70 хувийн төлөөлөл УИХ-д орж ирсэнгүй ээ гэсэн үг. Одоо энэ 70 хувь нь дөрвөн жил нөгөө 30 хувиа зүхнэ. Тэглээ гээд тэнгэрт хүрэхгүй, газар цөмрөхгүй...

Энэ бол мажоритари сонгуулийн хамгийн сул тал нь. Хамгийн олон санал авснаас бусад нь парламентад сүүдрээ ч тусгадаггүй гэсэн үг. Эсрэгээрээ хувь тэнцүүлсэн системаар сонгууль явуулсан бол сонгогч нэг бүрийн санал парламентад тусах боломжтой. АН-ын нэр дэвшигчдийн авсан саналыг цуглуулахад л хамгийн багадаа 20 суудал эзлэх боломжтой байлаа.

Харин энэ боломжийг үгүй хийсэн нь УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд. Тэр өмнөх парламентын үед УИХ-ын даргаар ажиллаж байхдаа, мөн АН-ын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог үгүй хийгээд жижиг мажоритари систем рүү шилжүүлсэн билээ. Үүнийхээ нь горыг амсч, 2016 оны сонгуулиар АН парламентаас “үсгүй” шахам хусуулсан байдаг. МАН эрх авсныхаа дараа тэрийг нь улам төгсрүүлээд, томсгосон мажоритариар нам дараад авлаа. Угаасаа эрх барьж байгаа намд л ашгаа өгдөг систем.

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа тойргуудын тоог нэмсэн ч тухайн тойрог дахь сонгогчдын тоог харгалзаж үзэлгүй, газар нутаг, засаг захиргааны нэгжид тулгуурлан тойргуудийг хувааснаас нэг мандат буюу нэр дэвшигчдийн ард байгаа сонгогчдын тоо тэнгэр газар шиг зөрүүтэй хэвээр байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 6-р тойрог, Дундговь-Говьсүмбэр аймагт МАН-аас нэр дэвшсэн Г.Мөнхцэцэг 10,175 саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байхад Нийслэлийн БГД-т МАН-аас нэр дэвшсэн Д.Лүндээжанцан 26,890 санал авсан хэдий ч сонгогдож чадаагүй байна. Саналын зөрүү нь 16,715...

Тэгэхээр улс төрийн намууд өнөөдөр “хар машины луйвар”, саналын худалдан авалт гэх мэтийн шалихгүй зүйлээр хэрүүл зарга хийж байхын оронд хамгийн нэгдүгээрт сонгуулийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Тэгэхгүй бол хичнээн эвсэл байгуулж, хэд дахин задарч, хэдэн хүн нэр дэвшүүлсэн ч ялгаагүй, сонгуулийн үр дүнд нөлөө үзүүлж чадахгүй нь.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (66.181.184.123)
    Үнэн шүү! Сонгуулийн хуулиас гадна маш олон асуудалд түргэдсэн дээ! МАН-ын мэнгэт Нямдоржтой нэг хэсэг хоолой хоршуулж хөөсөрсөн. Туршлагадаа эрдсэн нь МАН-ынхны хөнгөн зууш болсон. Бас Лу. Болд гэж хүн 30 тэрбумаар АН-ыг цусгүй аллаа даа. Энэ гэмээ ухаарахгүй зөнөгтөөд явж байна лээ.
    2020 оны 06 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 3 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 5 мин Сэрэмжлүүлэг 6 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 7 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 9 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 11 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 12 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 1 цаг 13 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 1 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 1 цаг 23 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 1 цаг 33 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 1 цаг 33 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 1 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 3 цаг 58 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 4 цаг 13 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 4 цаг 59 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 5 цаг 3 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 5 цаг 17 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 5 цаг 27 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 5 цаг 29 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху... Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн... Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой т... Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талб... Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр тө... Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг он...
Top