ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Зургаадугаар сарын 12-нд дөрвөн лабораторид нийт 326 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байгаа.
Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байна гэв.