x

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлэг бэлэн байгаа

-Архаг хууч өвчтэй хүмүүс COVID-19 халдвар авсан бол хүндрэх тохиолдол байгаа гэж мэргэжлийнхэн хэлж байна. Хууч өвчтэй халдвар авсан хүмүүст давхар эмчилгээ хийдэг болов уу?

- Архаг хууч өвчтэй хүн COVID-19 халдварыг авах эрсдэл өндөр. Тиймээс бид тухай өвчтөний суурь өвчний эсрэг эмчилгээг давхар хийж байна.

Гаднын улс, орнуудад ч амьсгалын замын суурь өвчтэй, өндөр настнууд илүү хүндээр тусаж байгаа.

-Халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. ХӨСҮТ-ийн өвчтөнүүдийг хүлээж авах хүчин чадал ямар хэмжээнд байгаа вэ?

- ХӨСҮТ нийт 250 өвчтөнийг хүлээн авч, эмчлэх бэлтгэлээ хийж, хүний нөөц болон лабораторийнхоо хүчин чадлын тооцоолсон. Бид эмчилгээний 10 багийг бэлдсэн байгаа бөгөөд түүний ард ХӨСҮТ-ийн баг эмч нараа бэлдэж буй.

Хэрвээ ХӨСҮТ-ийн ор дүүрвэл Батлан хамгаалах яамны харьяа эмнэлгийг бэлдэж, төлөвлөн, зохион байгуулан ажиллаж байна.

-Улсын хэмжээнд хэдэн лабораторид COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээ хийж байгаа вэ?

- Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байна. Тодруулбал, Баруун аймгийн бүсэд Ховдод вирус судлалын лаборатори байгуулсан. Тэнд Увсын шинжилгээг маш хурдан хийж болно. Зүүн аймгуудад, Дорнодод нэг лаборатори ажиллаж байна. Сэлэнгийн чиглэлд Дархан-Уул аймагт лаборатори байна. Мөн Улаанбаатар хотод ЭХЭМҮТ болон ЗӨСҮТ-д лаборатори ажиллаж байгаа бөгөөд лабораторийн сүлжээ маш сайн бэхэжсэн.

Цаашид Замын-Үүд болон Алтанбулагт ч лаборатори гаргаж ажиллуулж болно. Одоогоор бэлэн байдалд байна. Лабораториуд улсын хэмжээнд үйлчилж байгаа боловч ХӨСҮТ-ийн лаборатори эмчилгээгээ үргэлж хянадаг гэдгээрээ онцлогтой. 

Өөрөөр хэлбэл, ХӨСҮТ лабораторийнхоо шинжилгээгээр вирусийн өсөлт, бууралтыг эмчилгээний үр дүнтэй холбож хянаж байдаг гэсэн үг.

-ХӨСҮТ-өөс хоёр өвчтөн оргох оролдлого хийсэн гэх мэдээлэл байна. Үнэн болов уу?

- ХӨСҮТ цагдаагийн хамгаалалтад байгаа. Тэр дотор оргох үйлдэл хийх шаардлага ч өвчтөнүүдэд байхгүй. Энэ ташаа мэдээлэл байна.

Түүнээс гадна манай иргэд гадаадад байхдаа ч хариуцлагатай байгаа нь тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүсээс халдварын тохиолдол бага илэрч байгаагаар харагдаж байна. Үүнд бид маш их баяртай байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 49 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 50 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 51 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 53 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 56 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 57 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 1 цаг 34 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 1 цаг 35 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 1 цаг 36 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 1 цаг 37 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 1 цаг 38 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 1 цаг 40 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 1 цаг 40 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 1 цаг 42 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 1 цаг 44 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 3 цаг 18 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 3 цаг 22 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 3 цаг 26 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 5 цаг 8 мин Баавар 5 цаг 15 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top