x

Энэтхэгээс ламхай нарыг авчрахаар тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрлөө.

Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн. Мэдээлэл хийх үеэр Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Энэ долоо хоногт зургадугаар сарын 12-нд Энэтхэгийн Гоа хот руу нислэг үйлдэж, ламхай нарыг авч ирнэ” гэсэн юм.

Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө "Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо" гэдгийг хэлж байв.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.

  • Зургадугаар сарын 08-нд Австрали,
  • Зургадугаар сарын 10-нд Казакстан,
  • Зургадугаар сарын 11-нд Токио,
  • Зургадугаар сарын 12-нд Энэхтхэг,
  • Зургадугаар сарын 17-нд Сөүл (транзит),
  • Зургадугаар сарын 18-нд Сөүл
  • Зургадугаар сарын 19-нд Франкфурт хотруу тус тус нислэг үйлдэнэ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 53 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 55 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 55 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 58 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 1 цаг 0 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 1 цаг 1 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 1 цаг 38 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 1 цаг 39 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 1 цаг 41 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 1 цаг 42 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 1 цаг 43 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 1 цаг 44 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 1 цаг 45 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 1 цаг 47 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 1 цаг 48 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 3 цаг 23 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 3 цаг 26 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 3 цаг 30 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 5 цаг 12 мин Баавар 5 цаг 20 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top