x

Я.Буянжаргал:: Тусгаарлан ажиглах байранд 1512 хүн байна

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор 262 иргэнийг хүлээж авлаа. Тэднээс толгой өвдөх, ханиалгах зовуурьтай хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн архаг хууч өвчтэй, хавдар, элэгний хатууралтай гэх мэт шалтгаантай 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Бусад иргэдийг тусгаарлах байруудад байрлууллаа.

Тус нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2 гэх мэт шалтгаантай иргэд ирсэн байгаа.

Нийтдээ тусгаарлах байранд 122 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Яг одоо тусгаарлан ажиглах байранд 1,512 хүн байна. Өссөн дүнгээр 8,111 хүнийг улсын хэмжээнд тусгаарлан ажиглалаа. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 17,341 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн байгаа. Үүнд сэжигтэй тохиолдлуудаас гадна, хилийн боомтууд дээр ажиллаж байгаа хүмүүс, уушгины эмгэгтэй хүмүүсийг хамруулсан.

Гэрийн тусгаарлалтад нийслэлд 399, Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймгуудад гэрийн тусгаарлалтад бас иргэд байгаа.

Бид орж ирж байгаа хүмүүсээ аливаа клиник эмнэл зүйн шинж тэмдэг илэрхээс нь өмнө шинжилгээнд хамруулж, баталгаажуулж авч байгаа нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд давуу талтай байна" хэмээн ярилаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 халдвар тархсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тэрбээр "Дэлхийн хэмжээнд сүүлийн ес хоногийн турш өдөрт дунджаар 100 мянга гаруй тохиолдол батлагдаж байна.

ДЭМБ-аас өнгөрсөн Ням гарагт л гэхэд 136 мянган тохиолдол дангаараа бүртгэгдсэн болохыг онцолсон бөгөөд нийт долоон сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд буй.

Сүүлд бүртгэгдсэн нэг сая орчим тохиолдлын 75 хувь нь Өмнөд Америк, Зүүн Өмнөд Азийн улсуудад гарсан байна.

Итали, Испани, Их Британи, Франц зэрэг улсад халдвар буурч байгаа ч шинээр Дорнод Европын зарим улс болон Төв Азийн орнуудад халдвар өсөж байгааг анхааруулсан" гэдгийг онцолж байв.

АНУ

Дэлхийн хэмжээнд COVID-19 халдвар бүртгэгдсэн тохиолдлын тоогоор тэргүүлж байгаа улсуудын нэгдүгээрт АНУ бичигдэж байна.

Тус улсын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр, зургаадугаар сарын 8-ны өдөр АНУ-д нийт 17,900 гаруй тохиолдол, 474 нас баралт шинээр бүртгэгджээ.

Нийт халдварын тохиолдол тус улсын хэмжээнд 1.9 саяд хүрснээс 110 мянга гаруй хүн эндээд байгаа юм.

Холбооны муж улсын хэмжээнд 22 муж улсад халдвар өсөх хандлага ажиглагдаж байгаа бол 20 орчим муж улсад шинэ тохиолдлын тоо буурч, найман муж улсад халдварын нөхцөл байдал тогтвортой байна.

Түүнчлэн Техас, Калифорни, Флорида зэрэг муж улсад өдөрт шинээр бүртгэгдэж буй тохиолдлын тоо нь Нью-Йорк мужаас илүү гарсан бөгөөд дээрх мужуудад шинэ халдварын тоо огцом өсөж байна.

Цар тахлын эхэн үед АНУ-ын баруун болон зүүн эргийн дагуух томоохон хотуудад халдвар хүн амын дунд өргөн хүрээнд тархаж байсан бол сүүлийн хоёр долоо хоногийн турш их газрын мужуудад тархалт нэмэгджээ.

БРАЗИЛ

ХБНБУ-д өчигдөр 15,600 тохиолдол, 679 нас баралт шинээр бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Мөн өдөр 6,000 гаруй хүн эдгэрсэн байна.

Тус улсын нийт батлагдсан халдварын тоо 707 мянга гаруй болсон бол 37,134 хүн уг өвчний улмаас нас баржээ.

Бразил улсын Засгийн газрын зүгээс өнгөрсөн Бямба гарагаас халдвар, нас баралтын нийт дүн мэдээллийг өгөхөө больсон нь дотоодод ихээхэн шүүмжлэл дагуулсан.

Үүний улмаас Мягмар гарагаас эхлэн нийт дүн мэдээг дахин өгч байхаар болсон байна.

БНЭУ

Даваа гарагт БНЭУ-д 9,880 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 256,600 гаруйд хүрчээ.

Мөн өчигдөр тус улсын хэмжээнд 206 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт эндэгдэл 7,100 болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 12 цаг 1 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 12 цаг 3 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 15 цаг 33 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 15 цаг 34 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 15 цаг 35 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 15 цаг 38 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 15 цаг 40 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 15 цаг 41 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 16 цаг 18 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 16 цаг 19 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 16 цаг 20 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 16 цаг 21 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 16 цаг 22 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 16 цаг 24 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 16 цаг 24 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 16 цаг 27 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 16 цаг 28 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 18 цаг 2 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 18 цаг 6 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 18 цаг 10 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top