x

Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг зургаадугаар сарын 15-нд хүлээж авна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа.  Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 метр.кв, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна” гэдгийг албаны хүмүүст хэлэв. Тус компанийн хувьд эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “10 жил гацсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг хоёрхон жилийн хугацаанд барьж дуусгалаа. Гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байна. Сүүлийн 30 жилд анх удаа ийм том 34 мянган мк2/талбайтай 880 өрөө бүхий 1500 ор дэлгэх боломжтой эмнэлгийн барилга ашиглалтад орж байгаа нь энэ юм” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг төлөвлөсны дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг ашиглалтад орно. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгийн гаргаж шийдвэрлэнэ” гэлээ.

Энэхүү эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал тодорхой хувиар буурах чухал ач холбогдолтой. Тус нэгдсэн эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд хүүхдийн 140 ортой, төрөхийн 160 ортой байх аж. Эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлчүүд олон улсын стандартад нийцсэн улсдаа тооцогдох эмнэлэгтэй болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 12 цаг 50 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 12 цаг 52 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 16 цаг 21 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 16 цаг 23 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 16 цаг 24 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 16 цаг 26 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 16 цаг 28 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 16 цаг 30 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 17 цаг 7 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 17 цаг 8 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 17 цаг 9 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 17 цаг 10 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 17 цаг 11 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 17 цаг 13 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 17 цаг 13 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 17 цаг 15 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 17 цаг 17 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 18 цаг 51 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 18 цаг 55 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 18 цаг 58 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top