x

Дотооддоо тав тухтай, зөв аялцгаая

Аялал жуулчлалын салбарын бүх бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодог “Улаанбаатар трэйвэл экспо” үзэсгэлэнг энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулахдаа анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Улаанбаатар аялал жуулчлалын холбооноос зохион байгуулсан уг үйл ажиллагааг БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Тourism marketing agency” зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна. Харин үзэсгэлэнд энэ салбарт хамаарах 78 байгууллага, холбоо оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулжээ.

Энэ жилийн тухайд дэлхий нийтээр халдварт өвчин тархсан онцгой нөхцөл үүссэн. Тиймээс дотоодын аялал жуулчлалд гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд   “Төлөвлөе, аялая, суралцъя” гэсэн уриа дэвшүүлснийг зохион байгуулагчид онцолж байлаа.

 “Дэлхий дахины жишгийг харахад гадаад жуулчдаас илүү дотоодын жуулчдаас олох орлого тухайн газар, орон нутгийн хувьд хамаагүй илүү байдаг. Ялангуяа энэ жил цар тахалтай холбоотойгоор дотоодын жуулчиддаа илүү анхаарсан үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах болсныг бид том боломж гэж харж байна. Монголчууд ч гэсэн улсынхаа дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахдаа утга учрыг нь сайн ойлгож, тав тухтай аялахад аялал жуулчлалын байгууллагуудыг сонгон үйлчлүүлэхийн ач холбогдол их бий. Бидний аялахдаа байнга очдог газрууд  баялаг түүх, өвөрмөц үзвэр ихтэй байдаг ч зүгээр нэг үзээд өнгөрөх биш үнэт зүйлсийг нь мэдэж авах нь чухал юм” гэж Улаанбаатар аялал жуулчлалын холбооны тэргүүн Ё.Бадрал хэллээ. Түүний хэлсэн үгнээс анхаарал татсан зүйл бол бид дотооддоо аялахдаа ч мэргэжлийн компаниудад хандаж үйлчилгээ авахын давуу талыг онцолсон явдал юм. Монгол дотроо аялах замаа мэддэг, өөрсдөө явчихаж чадах байтал яагаад заавал аялал жуулчлалын компаниудад мөнгө төлөх ёстой гэж. Тэгвэл энэ бол гэртээ хоолоо хийгээд идчихэж болох байтал ресторанаар үйлчлүүлдэгтэй ижил ойлголт гэдгээр тэрээр тайлбарлалаа. Гэрээс илүү тансаг орчинд мэргэжлийн тогоочийн хоолыг амтлахыг хүсдэгтэй адил маршрутаа гаргуулж тухайн аяллаас илүү их зүйл мэдрэх боломжийг аялал жуулчлалын компаниуд олгож байгаагаараа онцлогтой гэлээ. 

Монголдоо аялана гэхээр бид Хөвсгөл нуур, Хамарын хийд зэргээр л төсөөлдөг шүү дээ. Харин манай дотоодын аялал жуулчлалын салбар хэр хэмжээнд хөгжсөнийг энэхүү цахим үзэсгэлэн дэлгэрэнгүй харуулсан юм. Түүхэн болон байгалийн дурсгалт газруудын аялалыг тайлбарлагч, судлаачидтай хамт хийх, эх орноороо бүтэн тойрох, гэр бүлээрээ тухтай аялах амралт, эмчилгээ сувилгааны, шашинтай холбоотой буяны зэрэг аяллын олон хөтөлбөрийг компаниуд санал болгож байгаа юм байна. 

Тухайлж онцлоход час хийсэн “халуун ногоотой хоол”-нд дурлагсдад зориулсан экстрим төрлийн аяллууд ч цөөнгүй байсан юм. Монгол Улсад одоогоор хамгийн хамгийнд тооцогдох 110 метр урт,  20-25 метр өндөрт байрлах хөдөлгөөнт дүүжин гүүрээр явж үзэх, зориулалтын гүний шумбалтын хэрэгсэл ашиглан шумбах, 420 метр урт 30 метр өндөрт байрлах троссон замаар “нисэх”, хамгийн өндөрт тооцогдох 25 метр туулах зам бүхий байгалийн ханан хадан дээр авирах зэрэг хийж үзэх сонирхолтой зүйлс олон байна. Ингэхдээ та заавал туршлагатай байх албагүй, мэргэжлийн зааварлагчийн заавраар аюулгүй байдлыг бүрэн хангасан хэрэгслүүдийг ашиглах тул санаа зовох зүйлгүй аж.

Хэрэв аялалд олон хоног зарцуулж, хол явах боломжгүй бол заавал хотоос  гарах ч шаардлага байхгүй. Тэрэлж, Гачуурт зэрэг нийслэлийн ногоон бүсэд “Зугаатай зун” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа компаниуд Туул голын хөндийгөөр дугуй, завиар аялах гэх мэт төрөл бүрийн арга хэмжээг санал болгож байсан юм. 

Улсынхаа үзэсгэлэнт байгальд морьтой болон тэмээтэй аялах олон маршрут мөн үзэсгэлэнд багтжээ. Амралт зугаалгаар явах нэрээр улам ядраад ирдэг гэсэн хөгжилтэй шог яриа байдаг шүү дээ. Тэгвэл амралтаа “амралт” гэдэг утгаар нь өнгөрөөхийг хүсч байвал  иог, бясалгалын хичээл, халуун рашаан, эмчилгээ сувиллын төрлийн аяллаас сонгож болж байна.

Сонирхол татсан бас нэгэн аялал бол түүхэн газрын маршрут байлаа. “Цайны зам” гэдэг үг их танил байгаа биз. Энэ бол олон орон, төрөл бүрийн соёлыг холбож байсан эртний худалдааны томоохон замуудыг хэлдэг. 13 мянган километр урт тус замын 1150 километр нь манай улсын нутагт 20 өртөөгөөр дамжин өнгөрдөг аж. Тэгвэл бид энэ замаар аялах боломж ч байна.  Мэргэжлийн судлаачтай хамт аялахаараа бас онцлогтой аж.

“Улаанбаатар трэйвэл экспо” үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүний төрлүүдээс та бүхэнд хүргэхийг зорилоо. Хэдийгээр халдварт өвчин дэгдсэн хүнд цаг үе болж байгаа ч аяллын байгууллагууд дотоодын жуулчиддаа илүүтэй анхаарч, тус үзэсгэлэнгээр дамжуулан монголчууд улс дотроо сонирхолтойгоор аялах олон санааг шинээр харах боломжтойг ийнхүү харуулсан юм. Мөн байгальдаа ээлтэй,  зөв аялахыг жуулчдад дахин дахин сануулж байлаа. 

Аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл ахуйгаа хайрлан хамгаалах талаар сурталчилах нь бас нэг том зорилго. Тиймээс “Аваад ирсэн юм чинь аваад буцах” зуршлыг хэвшүүлчихвэл хог, бохирдлын асуудал гарахгүй гэж Ё.Бадрал дарга мөн онцолсон. Хогноос гадна хөдөө хээр гал алдах эрсдэл өндөр байгааг Төв аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Л.Оюунбилэг хэллээ. Аялал жуулчлалын компаниуд эдгээр эрсдлээс сэргийлэхээс гадна жуулчид ч бас өөрсдөө хичээх хэрэгтэй юм. Мөн дотоодын жуулчдад гардаг түгээмэл асуудал бол очих гэж буй газрынхаа талаар хангалттай мэдээлэл цуглуулдаггүй. Тухайн газрынхаа учир утга, нарийн зүйлсийг мэдэхгүй аялахаар аялалын зорилго тодорхойгүй болчихдог. Тэгвэл тав тухтай, зөв аялахад аялалын хөтөчтэй явах, аялал жуулчлалын компаниудаар үйлчлүүлэх нь ач холбогдолтойг тус үзэсгэлэнгээс харуулахыг зорьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.3  ЛХАГВА № 109 (6334)

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 9 цаг 30 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 9 цаг 32 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 13 цаг 1 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 13 цаг 3 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 13 цаг 3 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 13 цаг 6 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 13 цаг 8 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 13 цаг 9 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 13 цаг 46 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 13 цаг 47 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 13 цаг 49 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 13 цаг 50 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 13 цаг 51 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 13 цаг 52 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 13 цаг 53 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 13 цаг 55 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 13 цаг 56 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 15 цаг 31 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 15 цаг 34 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 15 цаг 38 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top