x

Д.Нямхүү: Дахин 6 хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 185 боллоо

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа хүмүүсийн болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Эх үрсийн баярын мэнд хүргэе. Тавдугаар сарын 31-нд гурван лабороторид нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнд, тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй. 

Тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн цэргийн сургуулийн оюутнууд юм.

Үүнийг сайн анхаарах хэрэгтэй. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрлээ.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо. Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн байна.

Тандалт судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна. Өчигдөр гэхэд 370 гаруй хүний шинжилгээний сорьцыг цуглуулах нөр их ажлыг хийж дуусгалаа. 

Мөн өнөөдөр Истанбулийн онгоцоор ирсэн 179 хүний давтан шинжилгээг хийхээр сорьцыг цуглуулах ажилдаа орсон байна.

Иймд иргэд хамгийн гол нь анхаарлаа сулруулж болохгүй, гараа сайн угааж, амны хаалт заавал зүүх ёстой. Байнга ингэж сануулж байгаа ч үүнээс өөр хамгаалах арга байхгүй юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид коронавирусийн генийн дарааллын өөрчлөгдөх вий гэж өдөр бүр хянаж, нарийн судалж байна. Вакцин хийхэд генийн дараалал нь өөрчлөгдөхгүй байх нь их чухал. Хэрвээ өөрчлөгдөж, хувирах юм бол вакцин үйлдвэрлэхэд бэрхшээл тулгарах аюултай юм" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 8 цаг 48 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 8 цаг 50 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 12 цаг 19 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 12 цаг 21 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 12 цаг 22 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 12 цаг 24 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 12 цаг 26 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 12 цаг 27 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 13 цаг 4 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 13 цаг 5 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 13 цаг 7 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 13 цаг 8 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 13 цаг 9 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 13 цаг 10 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 13 цаг 11 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 13 цаг 13 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 13 цаг 14 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 14 цаг 49 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 14 цаг 52 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 14 цаг 56 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top