x

Хоёр хүн эдгэж ХӨСҮТ-ээс гарч, нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв.

Д.Нямхүү: "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын нэг лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд нь коронавирус илэрлээ. Энэ хүн нь энэ сарын 13-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн оюутнаас илэрлээ. Ингээд нийт 57 сонсогчоод коронавирус илэрч байна. Халдвар судлалын талаас нь авч үзэхэд ойрхон хамт байсан хүмүүс нь их чухал гэдгийг харж, анхаарах хэрэгтэй. 

Тандалтын зорилгоор Интэрмед болон нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс 13 хүний сорьц авч шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

Сайн мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилал, тусгаарлалт руу шилжиж байна. 

Ерөнхийд нь ажиглахад хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа бол 30-40 хоног байна. Дээд тал нь одоогоор 55-56 хоносон байна. 

Өчигдөр баруун эргийн бүсэд хамаарагддаг 37 улс цахимаар хуралдаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол улсыг маш сайн зохион байгуулалттай ажиллаж, арга хэмжээ авсан байна гэж дүгнэлээ. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн сайд сургалт орно" гэлээ. 

Ингээд монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 141 тохиолдол бүртлэгдлээ. Үүнээс 28 хүн эдгэж эмнэлгээс гараад байна. 

Ажиглалтад гарсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д хүргэгджээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн дараах мэдээллийг өглөө. 

-"Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Токио Ин буудалд ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн .

ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 10 цаг 43 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 10 цаг 45 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 14 цаг 15 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 14 цаг 16 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 14 цаг 17 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 14 цаг 20 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 14 цаг 22 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 14 цаг 23 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 15 цаг 0 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 15 цаг 1 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 15 цаг 3 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 15 цаг 3 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 15 цаг 5 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 15 цаг 6 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 15 цаг 7 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 15 цаг 9 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 15 цаг 10 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 16 цаг 44 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 16 цаг 48 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 16 цаг 52 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top