ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүс болон нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар мэдээлэл өглөө.
Д.Нямхүү: "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд нийт 15 хүн эмчлэгдэж гарсан байна. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Өшөө бас хоёр хүн эдгэрэх дөхсөн байгаа. Таван төрлийн шинжилгээг 2-3 удаа хийж, коронавирус илрээгүй тохиолдолд эдгэрсэн гэж үзэж дараагийн шатны хяналт руу шилжүүлж байгаа.
Нийт гурван лабораторид 80 хүний шинжилгээг хийсэн. Короновирус илрээгүй.
Өнөөдөр байдлаар ХӨСҮТ-д 102 хүн хяналт, ажиглалтад байна.
Эмчийн найдвартай хамтрагч алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа баярын мэнд хүргэе" гэлээ.
Сэтгэгдэл (1)