ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн талаар мэдээлэл өглөө.
А.Амбасэлмаа: "Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Тавдугаар сарын 10-ны өдөр ХӨСҮТ болон улс даяар коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт гурван лабораторид 107 шинжилгээ хийгдсэн коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 107 хүн хяналт, тусгаарлалтад байна. Эмчлэгдэж байгаа 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой дунд, хоёр хүний биеийн байдал хүнд байна.
Дөвөрдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатрын транзит нислэгээр ирсэн иргэдэд 2-3 удаа давтан шинжилгээ авсан, энэ долоо хоногт Сөүл болон Франкфуртээс ирсэн иргэдийн давтан шинжилгээ үргэлжлэн хийгдэнэ" гэлээ.
Мөн тэрээр Бельги улсаас ирсэн иргэний талаар "Тухайн иргэнд давтан шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Ажиглалтад байгаа. Монгол улсад ийм тохиолдол энэ хүнээс өөр бүртгэгдээгүй байгаа. Бид тандалтын зорилгоор долоо хоногт 80-120 хүнд тандалтын шинжилгээ хийж байгаа. Мөн сайн дураар ирсэн иргэдэд шинжилгээ хийж байгаа. Энэ байдлаас харахад коронавирусийн тохиолдол илрээгүй байгаа" гэсэн юм.