x

Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдсэн, гэхдээ бид ачааллыг бүрэн тооцсон байгаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Өдрийн мэнд хүргэе. Тавдугаарсарын 2-нд ХӨСҮТ болон Монгол орон даяар коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул дахь салбар нэг, ХӨСҮТ-ийн хоёр, нийт гурван лабораторид 228 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 6, бусад ажигдах байранд тусгаарлагдсан 155 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 33 хүний шинжилгээ багтсан. Тандалтын зорилгоор хийсэн 33 шинжилгээг бүгдийн Улаантбаатар хотоос түүвэрлэн авсан. 

Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулгын боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

Өнөөдөр өглөө Франкфурт чиглэлийн тусгай нислэг буусан, одоо ялган эрэмблэх ажиллагаа үргэлжилж байна. Нийт гурван чартерийн онгоцоор 800 гаруй иргэдээ авч ирсэн байна"  гэлээ. 

Мөн тэрээр Бельги улсаас гуравдугаар сард ирсэн иргэний талаар "Энэ иргэнийг Франкфурт чиглэлийн нислэгээр явуулаагүй. Ойрын хавьтлуудыг хамруулан шинжилгээ авсан. Коронавирус илрээгүй. Бид энэ иргэнийг үргэлжлүүлэн тандах нь зүйтэй. Энэ хүн өөрөө шинжилгээ өгөхийг хүссэн. Тэнд очоод шинжилгээнд хамрагдахад илэрвэл хэцүүд нь шүү дээ. Тэр өөрийгөө мэдэж байсан. 50 гаруй хоносон, ийм учраас аюулгүй гэж ойлгож болно. 

Бид Франкфурт чиглэлийн нислэгээр ирсэн хүмүүсдээ онцгой анхааран ажиллана. Учир нь маш хүнд газраас ирж байгаа.

ХӨСҮТ-ийн ачаалал нэмэгдсэн. Гэхдээ бид бүрэн тооцож авсан учраас иргэдээ хүлээн авсан, бэлэн байдал хангагдсан" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 11 цаг 13 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 11 цаг 15 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 14 цаг 45 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 14 цаг 46 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 14 цаг 47 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 14 цаг 49 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 14 цаг 52 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 14 цаг 53 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 15 цаг 30 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 15 цаг 31 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 15 цаг 32 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 15 цаг 33 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 15 цаг 34 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 15 цаг 36 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 15 цаг 36 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 15 цаг 38 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 15 цаг 40 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 17 цаг 14 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 17 цаг 18 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 17 цаг 22 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top