x

Сайн дураараа НДШ төлдөг 186 мянган иргэний даатгалыг төр төлнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, Сангийн болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны холбогдох албан тушаалтнаас хариу тайлбар авсан юм. Тухайлбал, тогтоолын төслөөр иргэдийг зургаан сарын хугацаанд хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх, хорио цээрийн улмаас өөрөөс үл хамаарах шалтгаанаар, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажил нь зогссон ч ажлын байраа хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн даатгуулагчид гурван сарын хугацаанд ажилгүйдлийн даатгалын сангаас cap бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох зохицуулалтыг тусгасан. Үүнд өөртөө ажлын байр бий болгодог жолооч, өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамаарах эсэхийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг нар тодруулав.

Засгийн газраас хэрэгжүүлж буй 5.1 их наяд төгрөгийн өртөг бүхий арга хэмжээний үр өгөөжийг бичил бизнес эрхлэгч, өөртөө ажлын байр бий болгон, орлого олдог хүмүүст хүргэх чиглэлд анхаарах шаардлагатай гэдэг саналыг хэллээ. Түүнчлэн УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан ч дунд болон доод шатанд хэрэгжилтийг хангах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байв. 

Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хөдөлмөр эрхлэн, холбогдох татвар, нийгмийн даатгал болон бусад төрлийн шимтгэлээ төлж буй иргэн бүрт нийгэм, эдийн засгийн хүндрэл үүссэн үед улсын төсөв, төрөөс зохих хэмжээгээр дэмждэг зарчмын дагуу дээрх зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлалаа.

Аж ахуйн нэгжийн ажиллагсад 0.2 хувиар ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөг бөгөөд энэ харилцааны үндсэн дээр ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчдадаа 200 мянган төгрөгийн дэмжлэгийг олгож байгаа. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй учраас ажилгүйдлийн даатгалын сангаас олгох дээрх дэмжлэгийг авах боломжгүй гэдгийг С.Чинзориг сайд тайлбарласан. Сайн дураараа нийгмийн даатгал төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү орлогод ногдох эрүүл мэндийн даатгалаас бусад нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын хугацаанд төр өмнөөс нь төлөх зохицуулалтыг төсөлд тусгасан. Энэ арга хэмжээнд 186 мянган иргэн хамрагдах тооцоо байгаа гэв. Ажилгүйдлийн даатгалын сангаас гурван сарын хугацаанд cap бүр олгох 200 мянган төгрөгийн дэмжлэгийг хэрхэн олгох талаарх гишүүдийн тодруулгад “Шууд иргэнд олгохоор төсөлд тусгасан ч хэлэлцүүлгийн явцад аж ахуйн нэгжээр дамжуулах нь зүйтэй гэдэг санал гарсан” хэмээн Сангийн сайд хэлж байв.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ажлыг дэмжихтэй холбоотой заалтыг төсөлд тусгайлан оруулах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар хэлж байв. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр эргэн төлөлттэйгөө нийлээд 48 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан. Мөн АНУ-аас жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор 12 сая ам.доллараар тусалсан.  Япон Улсаас жижиг, дунд бизнесийг дэмжих хоёр үе шаттай зээл, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс багагүй хөрөнгө хуваарилсан. Эдгээр санхүүжилтийг нэгтгэн, бизнес эрхлэгчдэд татаас, дэмжлэг байдлаар хүртээмжтэйгээр олгох санал хэлэв. 

Засгийн газар энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа, энэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэрийг ХХААХҮЯ-нд төвлөрүүлэх ажил хийгдээд дуусаж байгааг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллээ. Иймээс нэг цэгээс холбогдох зохицуулалтыг хийх боломж бүрдээд байна. Цаашдаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, санхүүгийн туслалцааг бодитоор хүргэдэг тогтолцоог бүрдүүлж, ажлыг нээлттэй, ил тод явуулан, хянах механизмыг бий болгосноор олон улсын дэмжлэг туслалцааг татан, төвлөрүүлэх боломж бүрдэнэ гэдэг тайлбарыг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төслийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилтод хүнсний салбар чухал тулгуур болох ёстой гэдгийг тэмдэглээд зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргаж буйгаа танилцуулсан юм. Мөн тэрбээр цар тахлын үед бүх нийтээрээ хорио цээрийн дэглэм сахиж дэг журамтай, иргэн бүр сахилга хариуцлагатай байснаар өрхийн хэмжээнд, эрүүл мэндийн салбар, эмийн хэрэглээ гэх зэргээр улс орны хэмжээнд ямар хэмнэлт давуу тал гарсныг тооцоолох нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байв. Малчин өрхүүдийн 6-8 настай хүүхдүүдийг цахимаар сургах гэх мэт шийдлийг хорио цээрийн дэглэмийн үед туршсан болохыг тэмдэглэж байв. Иргэн, аж ахуйн нэгж гээд бүхий л шатандаа сахилга, хариуцлагатай байснаар хүндрэлийг даван туулахад чухал нөлөө үзүүлж буйг Сангийн сайд дэмжээд “Нэг хүн л хорио цээрийн дэглэм зөрчихөд үүнээс улбаалан тэрбум тэрбумаар хэмжигдэх зардал гарах уршигтай. Иймд иргэн бүр, байгууллага бүр цар тахлын сөрөг үр дагаварыг өндөр ухамсарлаж, сахилга хариуцлагатай байх нэн чухал” гэлээ.

Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд авах хамгийн чухал арга хэмжээ бол томоохон төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлж, хэвийн явуулах нь чухал байгааг хэлэв. Тухайлбал, гадаадаас ажиллах хүч хүлээн авах боломжгүй улмаас Дарханы автозамын бүтээн байгуулалт, цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын эргэн тойрон дахь гүүр зам, зарим аймгийн автозамын ажлууд, зарим боомтын томоохон төслүүд зэрэг зогсоод байна.  Эдгээр ажил үргэлжилбэл ажлын байр хадгалагдаж, эдийн засгийг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй гэв. Тиймээс хорио цээрийн дэглэмийг бүрэн сахиулаад, холбогдох шаардлага, стандартыг хангуулаад ажлыг явуулах нь чухал байна гэв. Түүнчлэн төсвөөс худалдан авах, захиалах ажлуудыг дотоодын аж ахуйн нэгжүүд орсон байхаар зохицуулалтыг хийх шаардлага бий гэдгийг Сангийн сайд хэлж байв. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 12 сараар царцаах саналыг танилцуулж, Монголбанкнаас тодруулга авсан юм.

Ийнхүү “СОVID-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Дараа нь төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргасан ба нэг бүрчлэн санал хураан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 1 цаг 17 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 1 цаг 18 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 1 цаг 19 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 1 цаг 21 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 1 цаг 23 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 1 цаг 25 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 2 цаг 2 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 2 цаг 3 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 2 цаг 4 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 2 цаг 5 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 2 цаг 6 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 2 цаг 8 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 2 цаг 8 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 2 цаг 10 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 2 цаг 12 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 3 цаг 46 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 3 цаг 50 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 3 цаг 53 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 5 цаг 36 мин Баавар 5 цаг 43 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top