x

Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станцыг 2020-2024 онд барихаар шийдвэрлэлээ.

Цахилгаан станцын санхүүжилтийг төр хариуцах бөгөөд ингэхдээ гадны зээл болон бусад эх үүсвэрээс эхлээд бүх боломжийг ашиглахаар төлөвлөж байгаа аж.

2018 онд Оюутолгой компани 300 мВт-ын цахилгаан станц байгуулахаар Засгийн газартай гэрээ байгуулсан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Учир нь тус компани цахилгаан станцыг 1.1 тэрбум ам.доллар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр барих санал ирүүлсэн. Энэ нь Монголын тал ирээдүйд Оюутолгой төслөөс хувь авах хугацааг хойшлуулах магадлалтай тул хүлээн авах боломжгүй гэж Засгийн газар үзсэн. Тавантолгойн цахилгаан станцыг 2013 онд баталсан ТЭЗҮ-ийг ашиглан барихаар болжээ.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Засгийн газрын шийдвэрийг танилцуулав.

Тэрээр "Тавантолгой төслийг анх хэрэгжиж эхлэхэд 17 сая ам.доллар зарцуулж байсан. Тухайн үед цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн ажлыг оруулаад 560-600 сая ам.доллар зарцуулахаар тусгасан байгаа юм. Энэ бол Оюутолгой компанийн тавьсан саналаас даруй 30 хувь хямд үнэ. Үүнээс гадна эрчим хүчний үнэ 50 хувь хямд байна. Тиймээс станц барих төслийг төр санхүүжүүлэх боллоо. Засгийн газар болон Оюутолгой компанийн байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 4 жилийн дотор эрчим хүчийг Монгол Улсаас худалдан авдаг болно” гэсэн заалт бий. Харамсалтай нь энэ заалт хэрэгжихгүй байна. Тиймээс станцыг ашиглалтад оруулсны дараа гол хэрэглэгч нь Оюутолгой байх юм” гэлээ.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Санхүүжилт босгох боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эхний ээлжинд "Эрдэс-Тавантолгой" компанийг түшиглэнэ. Тус компани ашигтай ажиллаж чадвал станцыг санхүүжүүлэх боломжтой. Шаардлагатай бол бонд гаргах юм. Санхүүжилт босгох ажлыг маргаашнаас эхлүүлэхээс гадна Оюутолгой төслийн удирдлагуудтай уулзаж Засгийн газрын шийдвэрийг танилцуулах болно.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнд Усан цахилгаан станц байгуулах ажил ямар шатанд байна вэ?

-Эгийн голд Усан цахилгаан станц барихад ОХУ-ын Байгал нуурын экологид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн асуудалл яригддаг. Энэ асуудлыг нарийн судлахаар Францын компани ажиллаж байгаа. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг ТЭЗҮ-ийг Хятадын талд хүргүүлсэн. Хэрэв Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийг шийдвэрлээд, тендер зарлана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 1 цаг 23 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 1 цаг 25 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 1 цаг 26 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 1 цаг 28 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 1 цаг 30 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 1 цаг 31 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 2 цаг 8 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 2 цаг 10 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 2 цаг 11 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 2 цаг 12 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 2 цаг 13 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 2 цаг 14 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 2 цаг 15 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 2 цаг 17 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 2 цаг 18 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 3 цаг 53 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 3 цаг 56 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 4 цаг 0 мин Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна 5 цаг 43 мин Баавар 5 цаг 50 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top