x

Ц.Элбэгдорж маргааш үдэд тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж маргааш буюу 3-ны өдөр Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх болсон байна. МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.00 цагт Наритад бууж, маргааш өдөр 13.05 цагт Улаанбаатарт буухаар нислэгийн цагаа мэдээлжээ. Уг онгоцоор Ерөнхийлөгч асан эх орондоо ирнэ гэдгээ өөрийн твиттер хуудсаар жиргэсэн байна.

Мөн ирэх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгатай өрсөлдөхөөр шийдсэнээ ч мөн зарласан байна. Тэр энэ тухай,

Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсэж байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу" гээд,

"Намайг очих мэдээг албаны шугамаар түрүүлж авсан нэгэн их цочин сандарчээ.

Ирүүлэхгүй араас нь гүтгээд сууж байх төлөвлөгөө нь нурж. "Чамайг тэнд хорино" гэж хүртэл бичүүлж сэвж, айлгаж дарамтлах гэж үзжээ. Ингэвэл ирэхээ больчих байх гэж тооцсон бололтой. Би үүнийг хараад юу бодсоноо шууд хэлчихье.

Хэрэв Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд дахин нэр дэвшвэл би түүнийг сөрж өрсөлдөх болно гэдгээ үүгээр зарлаж байна. Учир нь Х.Баттулга Монголын ард түмний язгуур эрх ашиг, эрх чөлөө, хууль ёсонд хамгийн хор уршиг бүхий албан тушаалтан юм. Түүний харь барьцаанаас Монгол төрийг аврах, чөлөөлөх нь Монголоо гэсэн хүн бүрийн нэн тэргүүний зорилт. Намайг Баттулга махны машинаараа хэчнээн далайлгаж, дарамтлах, яллах гэж оролдлоо ч Монгол Улсын хууль, эрх ашгийг зөрчсөн үйлдэл надаас нэг ширхэг ч олж чадахгүй. Надад тийм зүйл байхгүй. Төрийнхөө хуулийг хүндэтгэж, хар цагаанаа шударгаар ялгуулах нь миний хувьд нэр төр, бахархал байх болно.

Эх орон, Эрх чөлөө хоёроо бүтэн байгаа цагт, сонгууль талцал руу эргэж буцахгүй гэж би өөртөө хатуу шийдсэн байсан юм. Гэхдээ хоргоож боргоогоод хандсан зүгт алхуулахгүй бол тулгарах ямар ч бэрхшээл сорилтоос надад хойш суух шалтгаан байхгүй.

Монголын ард түмний язгуур эрх ашиг, ардчилсан эрх чөлөөт сонголтын хувь заяа, ард иргэдийн маань эрх эрх чөлөөт байдал миний эрхэм дээд дуудлага, зорилт байсаар байх болно" хэмээн жиргэсэн байна. 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш “түнжин хагарсан” хоёр эрхэм, сайнаар яривал найз нөхөд, саараар бол галын шугамын хоёр талд гарсан улс төрийн ширүүн өрсөлдөгчид ийнхүү нэг нь нөгөөгөө “дуэльд” дуудлаа. Хэн нь ялагч, ялагдагч болохыг цаг хугацаа харуулна.

Хэрвээ Ц.Элбэгдорж ялагч болж гэмээн өнгөрсөн найман жил Монголын төрийг тэргүүлэхдээ алдсан алдаагаа залруулах, Монгол Улсыг мөрөөдөж ярьдаг байсан ардчиллынхаа замд буцаан оруулах боломж гарч мэдэх л юм. Харин. Х.Баттулга ялж гэмээн Ц.Элбэгдоржийн дутуу барьсан хонгилыг гүйцээн засч, хонгилын түлхүүрийг дахиад зургаан жил барих болно.

Харин эдгээр эрхмүүд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэх нь хувь этгээдүүдээс гэхээс илүү АН-аас шалтгаална. АН ямар хоёр нэр дэвшигч гаргалтай биш. Х.Баттулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш намын АН-ын гишүүнээс түдгэлзээд байгаа. Гэхдээ АН түүнийг дахин нэг удаа нэр дэвшүүлэх эрх нь бий. Харин Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албанаас буусан даруйдаа намын гишүүнчлэлээ сэргээсэн, жинхэнэ гишүүн. Тэр утгаараа дахиад нэг жил гаруйн хугацаанд улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох боломж нь бий. Хэрхэхийг цаг хугацаа харуулах биз.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Zochin (66.181.161.106)
    Ene ergvv ymaar ydgiin ooriigoo yu gj bodson ym be
    2020 оны 04 сарын 04 | Хариулах
  • Tsetseg. (66.181.182.192)
    Ene shorond l baihk byg .ongotsnoos buun guut ni baij shorond hori enees hen aigaad baigaan. Inghed ene elbegdorj eruul bolob uu .neg l hebiin bish .
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.116.29)
    Эх орон улсаа тонож сүйрүүлсэн энэ нөхөрт шударга хуулиар хариуцлага тооцож ялыг нь тултал өгөх хэрэгтэй.МУ-ын түүхэнд өндөр сэнтийд байсан хүмүүсээс энэ нөхөр шиг Урвагч байхгүй байх шүү хуулийнхан !
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Zochin (202.179.31.124)
    Huzuugui hulgaichiig shuud barij edleh yaliig ni edluulj mongoloos maani hulgai hiisen buh l zuiliig huraan awch baih gazar ni bailga dahij turd gargaj herhewch bolohgui gedegiig buh mongolchuud oilgoson bailgui de yamar oh sanaarai nowsh we zugeer l shorond no hiigeed martaj orhi
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
  • Иргэн (122.201.31.228)
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЯАРАЛТАЙ ӨЧИГГҮЙ БАРЬЖ ШОРОНД ХАТААЖ, БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
    2020 оны 04 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 14 цаг 25 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 14 цаг 27 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 17 цаг 57 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 17 цаг 58 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 17 цаг 59 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 18 цаг 1 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 18 цаг 3 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 18 цаг 5 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 18 цаг 42 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 18 цаг 43 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 18 цаг 44 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 18 цаг 45 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 18 цаг 46 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 18 цаг 48 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 18 цаг 48 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 18 цаг 50 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 18 цаг 52 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 20 цаг 26 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 20 цаг 30 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 20 цаг 34 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top