x

НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж орлогын төлөвлөгөө тасалдсан нийслэлийн төсөвт тодотгол хийж, тулгарсан асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагыг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд хүргүүлэх болсноо мэдэгдэв.

Засгийн газраас аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл, иргэдээс хүн амын орлогын албан татвар авахгүй байхаар шийдвэрлэсэн нь нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө тасалдах нөхцөл болж байгаа гэв.

2020 оны Нийслэлийн төсөвт нэг их наяд 211 тэрбум 604.3 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зургаан сарын хугацаанд татвараас чөлөөлснөөр нийслэлийн төсвийн орлогын 60 гаруй хувийг бүрдүүлдэг ХХОАТ-ын 50 нь бүрдэхээргүй болоод байгаа аж.

Орлого бүрдүүлэх эх үүсвэрүүд тасалдсанаас үүдэн нийслэлийн төсвөөс төвлөрүүлэх 319.4 тэрбум, урсгал зардлыг санхүүжүүлэх 575.5 тэрбум, хөрөнгө оруулалтын ажлуудыг санхүүжүүлэх 362 тэрбум төгрөгийг шийдвэрлэхгүй боломжгүй гэж АН-ын бүлэг үзжээ. 

Тиймээс яаралтай тодотгол хийж, сонгуулийн шинжтэй төсөл арга хэмжээ, гадаад, дотоод томилолт зэрэг урсгал зардлуудыг танаж, хойшлуулж болох хөрөнгө оруулалтын ажлуудыг нь царцаах санал гаргаж байгаагаа мэдэгдлээ. 

Нийслэлийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга "Өнөөгийн байдлаар шаардлагагүй зардлуудыг яаралтай танах хэрэгтэй гэж үзэж байна. Тухайлбал, Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв болох шоу цэнгээн, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, тавилга эд хогшил худалдан авах, гадаад дотоодын албан томилолт, туршлага солилцох зардал, нутгийн захиргааны, соёлын ордон барих, аз жаргалтай хотын индекс тооцох зэрэг зардлыг царцаах боломжтой" гэв. 

Мөн тэрээр "Эдгээр танасан зардлыг халдварын голомтод байгаа ажилтнуудад урамшуулал олгох, шаардлагатай тоног төхөөрөмж авахад зарцуулах нь зүйтэй" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 13 цаг 35 мин Эцэг эхчүүд E-Mongolia системээс хүүхдээ улаан бурхны эсрэг вакцинд хамрагдсан эсэхийг шалгаарай 13 цаг 37 мин “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа 17 цаг 6 мин Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав 17 цаг 8 мин Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна 17 цаг 8 мин Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв 17 цаг 11 мин “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна 17 цаг 13 мин Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ 17 цаг 14 мин Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна 17 цаг 51 мин Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна 17 цаг 52 мин “Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна 17 цаг 54 мин Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна 17 цаг 55 мин 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна 17 цаг 56 мин Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв 17 цаг 57 мин “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ 17 цаг 58 мин Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов 18 цаг 0 мин “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана 18 цаг 1 мин Ф.Мерцийг Канцлераар томилов 19 цаг 36 мин Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ 19 цаг 39 мин Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна 19 цаг 43 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж...
Top