Манай улсад шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй ч энэ сарын 28-ны өдөр Монгол улсын хилээр нэвтрэх үедээ өндөр халуурсан 14 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан юм. Тэд халдвар гарсан БНХАУ-д зорчсон болох нь тогтоогдсон юм.
Тиймээс тухайн иргэдийг шинэ коронавирусийн халдвар авсан байх магадлалтай гэж үзэж, яаралтай шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу эцсийн байдлаар өчигдөр 20:00 цагт гарч, бүгдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсан тухай Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Тусгаарлагдсан иргэдэд зөвлөгөө өгч, эмнэлгээс гаргаад байгаа аж.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү тайлбар өглөө. Тэрээр " ХӨСҮТ-д 14 иргэнийг тусгаарлан шинжилгээ авсан. Хариу сөрөг гарсан. Тиймээс зөвөлгөө өгөн эмнэлгээс гаргасан байгаа. Мөн халдвар гарсан бүс нутагт зорчсон иргэд сайн дураараа шинжилгээ өгч байна. Шинж тэмдэгийг бүрхэг байгаа ч шинжилгээ өгий гэсэн иргэд байна. Томуугийн улирал таарсан байгаа учраас бид илүү анхааралтай байх дохио өгч байна" гэсэн юм.
Мөн ДЭМБ-аас манай улсад 2500-3000 ширхэг оношлуурыг манай улсад хандивлахаар болжээ.