x

Тусгай хамгаалалттай газарт орон сууц эзэмшигчдийн татварыг нэмэх төсөл өргөн барина

Засгийн газрын өнөөдрийн /2019.11.06/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд



  • “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хэлэлцээрт эдийн засаг, нийгэм, соёл, угсаатны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, хил орчмын дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал, эрчим хүч, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тусгажээ. Мөн бүс нутаг, хил орчмын худалдааг идэвхжүүлэх, худалдааны горимыг либералчлах,дамжин өнгөрөх тээврийн чиглэлээр хамтрахаар заасан байна.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд тусгай хамгаалалттай, дархан цаазат газар нутагт байгаа аливаа орон сууц эзэмшигчдэд ногдуулах татварыг нэмэгдүүлэх, нэмэгдүүлэхдээ тухайн хөрөнгийн үнэлгээнд тодорхой хувиар тооцож ногдуулдаг нийтлэг зарчимтай нийцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
  • “Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг”, “Дэд бүтцийн хөгжил-Согинохайрхан дүүрэг” төслийг санхүүжүүлэхтэй холбоотой гэрээнүүдэд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Энэ хүрээнд хүн амын тоо их, гэр хорооллын дэд бүтэц муутай сум, дүүргийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн ажлын зураг төсөв боловсруулах, бараа, материал, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил зэргийг хийх юм. Төслийг 2019-2021 оны 01 дүгээр сарын хооронд хэрэгжүүлнэ.
  • Улаанбаатар хотын баруун, зүүн талд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан, зориулалтын хөргөлттэй агуулах бүхий мах боловсруулах үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүний бөөний худалдааны төв байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд нийлүүлэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш хоёр хүртэл жилээр хойшлуулахыг зөвшөөрөв. Хоногт 7,500 бог, 1,500 бод төхөөрөх үйлдвэр, 11,000 тн багтаамжтай агуулах, малын зах, худалдааны төв байгуулах ажил 60 орчим хувьтай байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 19 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 23 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 16 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 17 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 18 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 18 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 19 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 20 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 21 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 22 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 22 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 2 цаг 23 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 2 цаг 24 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 2 цаг 25 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 2 цаг 26 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 27 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 28 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 29 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 2 цаг 29 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 2 цаг 31 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top