x

Ажлын хэсэг: Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр Зөвшилцлийн ажлын хэсэг гарсан тухай УИХ-д суудалтай намуудаас мэдэгдээд байгаа.

Зөвшилцлийн ажлын хэсэг АН-ын зүгээс гурван санал тавьсан. Үүнд:

  1. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
  2. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох
  3. Сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн гурван саналыг тавиад байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох заалт дээр тохиролцож чаджээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж тохиролцлоо. Үлдсэн хоёр асуудал дээр талууд саналаа хэлсэн. Ажлын хэсгийн хурал маргааш нөгөөдөр үргэлжлэх байх" гэв.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналын тухайд МАН, АН-ын гишүүд санал нэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн институцийн зүгээс эсрэг суурьтай байгаа юм байна.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

-"Зөвшилцлийн ажлын хэсэг Монголын ирээдүйн 30 жилийн асуудлыг ярьж байгаа. АН-ын санал энэ рүү чиглэсэн болохоос биш өнөөдрийн хэн нэгний албан тушаалын асуудлыг хөндөөгүйг ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлж байгаагаар Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй талдаа байгаа юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг дэмжүүлэхийн тулд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдахгүй байхаар шийдвэрлэх боломж байгаа. 

Холимог тогтолцоон дээр 76 гишүүний 50 хувийг пропорционал, 50 хувийг нь мажоритар системээр явуулах хувилбар яригдаж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ хувилбарыг намын нэрийн дор нуугдаж  сонгогдох хэлбэр гэж битгий буруу тайлбар хийгээч гэж хүсч байна. Нэрсийн жагсаалтаар нүүрээ ил гаргаад, ардаа намынхаа нэртэй нэр дэвшдэг зарчим зөв шүү дээ. 

Нөгөө нэг хувилбар нь гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээж аваад, 2024 оноос хэрэгжүүлж болохгүй юм уу гэдэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа зүйл. Шийдээд аль нэг талдаа гараагүй байгаа" гэв.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 1 цаг 7 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 1 цаг 11 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 2 цаг 4 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 2 цаг 5 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 2 цаг 5 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 2 цаг 6 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 2 цаг 7 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 2 цаг 8 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 2 цаг 9 мин Олон нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 2 цаг 10 мин Трамп Саудын Арабтай зэвсэг болон хөрөнгө оруулалтын түүхэн гэрээ байгууллаа 2 цаг 10 мин Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хэлэлцэх "Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын X бага хурал болно 2 цаг 11 мин Дорноговь аймагт хүүхэд хамгааллын тогтолцоо шат дараатай сайжирч байна 2 цаг 12 мин Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоогоо нэмэгдүүлнэ 2 цаг 13 мин Мал, түүхий эдийн үнэ 2025 оны 4 дүгээр сард өсөлттэй гарлаа 2 цаг 14 мин Грекийн Касос арлын орчимд хүчтэй газар хөдөлж, цунамийн аюулын сэрэмжлүүлэг гаргалаа 2 цаг 15 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлт боллоо 2 цаг 16 мин Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуулах хэлэлцээнд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 16 мин Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ баталгаажууллаа 2 цаг 17 мин Сүхбаатар суманд 1300 орчим мод тарихаар төлөвлөв 2 цаг 18 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top