Өнөө цагт идэж уудаг, эдэлж хэрэглэдэг нь элбэгшихийн хажуугаар эрүүл мэндийг дэмжихгүй олон төрлийн хүнс зах зээл дээр овоорч, агаарын бохирдол, амьдралын чанараас шалтгаалан өвлийн улиралд хүүхдүүд олноороо өвчилдөг. Ийм үед үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг дэмжих нэгэн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасан нь үндэсний брэнд КальциМа. КальциМА брэндийг санаачилж бүтээсэн хүмүүс мөн л үрдээ санаа зовнисон залуухан ээжүүд.
Ямар нэг хүсний нэмэлтгүй цэвэр аарцны ааруулаа төрөл бүрийн жимсээр баяжуулаад багачууддаа зориулан бага хэмжээгээр савлаж, өнгө үзэмжтэйгээр савласан нь агаарын бохирдол ихтэй, ханиад томууны энэ үеэр чихэр, шоколадыг орлуулахуйц шилдэг бүтээгдэхүүн, өхөөрдөм бэлэг болжээ.
Бяцхан үрсийнхээ дархлааг нь дэмжиж , өсөлтөнд нь сайнаар нөлөөлж, шүдийг нь хамгаалж, яс бэхжүүлэх төрөл бүрийн витамин, кальци агуулсан эрүүл, органик хүнс хайж байгаа ээж, аавууд гурил болон хүнсний нэмэлт агуулаагүй цэвэр аарцаа чацаргана, аньс, нэрс жимсээр баяжуулсан “КальциМА” олон жимст амтат ааруулыг уламжлалт аргаар тааран уутанд савлан УИД болон “Номин”-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваарай.
Мөн “КальциМА” брэндийг дэмжин залуу ээжүүдтэй хамтран ажиллаж байгаа “Номин Холдинг” компани, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөөр хангасан нийтийн хоолны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч шилдгийн шилдэг "Чиглэл" компанийн хамт олонд ээж, аавуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Б.Туяа