x

Б.Тогтохсүрэн: Хоригийг хүлээж авснаар бидэнд хоёр гарц үлдэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.10.07/ хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Тодруулбал, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авсантай холбогдуулж, цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн шийдвэрлэх тухай бүлэг хэлэлцсэн байна. Дараагийн асуудал нь сайжруулсан түлштэй холбоотой Шадар сайд Ө.Энхтүвшин бүлгийн гишүүдэд мэдээлэл хийжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн 

-“Хоригтой холбоотой тайлбар хэлэхэд есдүгээр сарын дундуур УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. УИХ өнгөрсөн Баасан гаригт хоригийг хэлэлцээд хүлээж авахаар шийдвэрлэлээ. Ингэснээр бидэнд хоёр гарц үлдэж байгаа. Эхний шийдэл нь өмнөх гаргасан тогтоолоо өөрчилж засаад ард нийтийн санал, асуулга явуулах, дараагийнх нь гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг батлах юм.

Манай бүлэг дээрх хоёр хувилбарыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын захирамжаар зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. МАН-аас тав, АН-аас гурван гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Шинэ намын дарга Ж.Батзандан нар ажлын хэсэгт байгаа. Бүлэг хэлэлцээд зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн. Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг хуралдана.

Хоёрдугаар асуудал нь нийслэлд өнгөрсөн долоо хоногт хүйтэрсэн. Сайжруулсан түлштэй холбоотой байж болзошгүй хүний амь эрсдсэн асуудал гарсан. Юуны өмнө эрдэнэт хүний амь нас эрсдсэн явдалд бүлгийн нийт гишүүдийнхээ өмнөөс ар гэрт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ асуудлаар бүлгийн хурал дээр Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийсэн. Сайжруулсан түлшинд тавьж байгаа хяналт, түлш олголт болон зуухны стандарт зэрэг олон асуудлаар бүлгийн гишүүд ярилцлаа. Ингээд бүлгээс Засгийн газар яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн чиглэл өгч байна.

Мөн энэ асуудалд түлж байгаа стандарт болон зуух зэрэгт яаралтай дүгнэлт гаргах нь зөв гэж үзлээ" гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 8 цаг 0 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 10 цаг 13 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 10 цаг 23 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 10 цаг 40 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 10 цаг 53 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 11 цаг 18 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 11 цаг 36 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 11 цаг 57 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 12 цаг 12 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 12 цаг 55 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 14 цаг 37 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 14 цаг 41 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 15 цаг 34 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 15 цаг 35 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 15 цаг 36 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 15 цаг 36 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 15 цаг 37 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 15 цаг 38 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 15 цаг 39 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 15 цаг 40 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top