Нийгэм

Замын зорчих хэсэгт машин дээр гарч бие зассан иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад тогтоогдсон нөхцөл байдлын талаар эргэн мэдээлнэ.
2025-06-27

Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ
www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулж, залилах гэмт хэрэг үйлдэж байсан “Б”-г энэ оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
2025-06-27

Мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албандан авчирлаа
Иргэн “А” нь метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисыг Турк Улсаас нутаг буцаж буй Монгол Улсын иргэдэд худал хэлж, дайвар ачаа болгон өгч улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй үйлдлийг Тагнуулын ерөнхий газар үргэлжлүүлэн шалгаж байна.
2025-06-27

Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт гарсан 7 түймрийг цурманд орууллаа
Улсын хэмжээнд 2025 оны 06 дугаар сарын 26-ны 21:30 цагийн байдлаар нийт 15 түймэртэй байгаагаас Хөвсгөл аймгийн Цагааннуур, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур сумын “Хоорондын ам”, Нингаа эх”, Алтанбулаг сумын “Гурван цагаан толгой”, “Орос даваа” гэх газруудад гарсан 7 ой, хээрийн түймрийг цурманд орууллаа.
2025-06-27

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.
2025-06-27

Алтанбулаг сумын "Хазай" гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан 3 ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд тус сумын Цөх багийн “Хазай” гэдэг газар энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа.
2025-06-27

2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлэхээр тусгагджээ. Энэхүү газар өмчлөлийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, холбогдох дүрэм журмын хүрээнд аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх юм.
2025-06-26

Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна
Монгол Улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ болон хууль бус борлуулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж, гэмт хэргийн зохион байгуулалт илт өргөжин тэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь зөвхөн ганц хоёр хүний оролцоотой бус, бүрэн бүтэн гэр бүл, найз нөхөд, танилуудын хүрээг хамарч, аюултай хамаарлын сүлжээ болон хувирчээ.
2025-06-26

Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ
2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр “Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлага сургууль албан ёсоор эхэллээ. Энэхүү сургуулийг БНСУ-ын Үндэсний аврах бригад болон Монгол Улсын Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.
2025-06-26

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна
Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааг танилцууллаа. 2025 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 208 хүн холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.
2025-06-26