Нийгэм

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
3, 4 дүгээр багц тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.
2025-07-04

Толгойтын хөл бөмбөгийн талбай, спорт цогцолборын ажил 75 хувьтай байна
Тус цогцолбор нь хөл бөмбөг, сагсан бөмбөг, газрын теннис, чийрэгжүүлэх төхөөрөмж бүхий зориулалтын талбайнуудтай. Цогцолборын барилга угсралтын ажлыг “Аглут” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.
2025-07-04

Өнөөдөр болох үйл явдлын тойм
Өнөөдөр 10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Монгол дархан: Өв урлахуй” тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд нээгдэх гэж байна. Үзэсгэлэн нь монгол дархны уламжлал, өв соёлыг олон нийтэд танилцуулах зорилготой юм.
2025-07-04

Баяр наадмын үеэр хүнсний аюулгүй байдлыг 171 байцаагч хянана
Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах зорилготой урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулахаар боллоо. Энэхүү хяналтыг Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч хамтран өнгөрөгч зургадугаар сарын гучиннаас энэ сарын арван тавны өдрийг хүртэл явуулж байгаа аж.
2025-07-03

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээ, үзвэрийн нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.
2025-07-03

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 11338 болжээ
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 609 гэрээр 902, эдгэрсэн 9820 Хавьтал 89855, нас баралт 7 байна.
2025-07-03

Гэр хороолол, орон сууцны бүсэд авто зогсоол шинээр төлөвлөн барина
Нийслэлийн хэмжээнд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд ил болон далд зогсоолуудыг шинээр байгуулахаар төлөвлөж, эхний ээлжид 90 байршилд зураг төсөл, төлөвлөлт хийж байна. Үүнээс иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан 40 байршилд ажил эхлүүлэхээр дүүрэг тус бүрд шат дараатай зохион байгуулж буйг албаныхан мэдээллээ.
2025-07-03

Увс аймагт бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амиа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны автомашинд дайруулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ оны зургаадугаар сарын хорин долооны өдөр Увс аймагт бүртгэгджээ. Тухайн өдөр аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн дуудлага ирсэн бөгөөд шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж, шалгалт явуулсан байна.
2025-07-03

Өнөөдөр болох үйл явдлын тойм
09:00 цагт: “Хиймэл оюунд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг “Шангри-Ла” зочид буудалд болно.
2025-06-30

Цахилгаан хязгаарлалтын засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 30-ны Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ажлын хуваарийг дараах байдлаар танилцуулж байна. Та бүхэн хэрэглээгээ зохицуулан, хүлээцтэй хандахыг хүсье.
2025-06-30