x

Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хаврын чуулган өндөрлөж байна. Чуулганы хугацаанд та ямар хуулийн төслүүд дээр ажиллав, хаврын чуулганы онцлог юу байна?

-Онцлог гэж хэлвэл энэ хаврын чуулганаар олон ажлын хэсэг рүү орж ажилласан завгүй цаг хугацаа өнгөрлөө. УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг гарсаныг та мэдэж байгаа байх. Түүнээс долоон ажлын хэсэгт орж ажилласан. Мөн хоёр байнгын хорооноос гарсан найман ажлын хэсэгт орж ажилласан байна. Төрийн үйлчилгээг хялбаршуулж хүнд ойртуулах, процессын дахин инженерчлэл, кибер аюулгүй байдал, Мэдээлэл, технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, ундны ус, ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт боловсруулах, эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах, гадаадад байгаа монголчууд шуудангаар болон цахимаар сонгууль өгөх боломжийг хангах зэрэг ажлын хэсгүүдэд орж ажилласан. Миний хувьд энэхүү хаврын чуулганы хугацаанд таван хуулийн төслийг хамтран УИХ-д өргөн барьсан байна.

-Төсвийн тодотгол орж ирсэн. Үүнд та хувьдаа ямар байр суурьтай байна. Ер нь төсөв танана гэхээс илүү нэмж байж л олон, олон хөрөнгө оруулалт хийгдэх биш юм уу. Үүнд та зарчмын хувьд ямар байр суурьтай байна?

-Төсөв тодотгох нь угтаа тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ бол зүй ёсны асуудал. Яагаад гэвэл хүлээж байсан орлого нь байхгүй болчихсон. Нүүрсний үнэ олон улсын зах зээлийн эрсдэлтэй байдлаас болоод унах эрсдэлтэй, унана гэж би ч ярьсан бусад гишүүд ч хэлсэн. Татварын орлого ч хиймэл байна шүү гэдгийг чуулганы индрээс шүүмжилж байсныг санаж байгаа байх. Энэ утгаараа өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Тэгэхээр төсөв тодотгож байгаа нь бодит үнэнтэйгээ нүүр тулж байгаагийн л илрэл. Нүүрсний үнийг анх 149 ам.доллар гэж байсан. Дараа нь 105 болсон. Улмаар 80, 70 гэх мэт цаашаа явахаар байгаа. Ер нь цаашид төсвийг танах биш тэлж байж эдийн засаг өснө гэж ярьдаг. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн ойлгочих хэрэгтэй.

Монгол Улсын төсөв ДНБ-нд эзлэх хэмжээ хангалттай өндөр. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо 80 хувийг давчихсан. Тэгэхээр цаашдаа эдийн засгаа тэлэхийн тулд яах ёстой вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Энэ утгаараа төсвөө тэлж байж эдийн засгаа тэлнэ гээд явах юм бол төрийн оролцоо 80 биш бүр 100 хувь руу дөхнө. Энэ тохиолдолд энэ улсын нийгэм, эдийн засгийн байдал бүхлээрээ өөрчлөгдөх чиглэл рүүгээ явна гэсэн үг. Чөлөөт эдийн засаг байхгүй бол чөлөөт нийгэм ч хумигдана. Том зургаараа Монголын ардчилал өөрөө маш хүнд байдалд орно гэсэн үг. Тиймээс сонгож авсан замаа үргэлжлүүлээд явуулъя л гэж байгаа бол бид эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй юм. Ингээд эдийн засгийг тэлэхдээ төсвөөр бус бизнесийг дэмжих, хувийн хэвшилдээ илүү том боломж олгох, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчнуудыг сайжруулах шаардлагатай. Угтаа бид дотоодынхоо эрчим хүчийг бүрэн хангах бүр экспортлох нөөц бололцоо нь бий. Тиймээс цаашид энэ бодлогоо эрчимтэй хэрэгжүүлж ажиллах нь л чухал байна.

-Чуулганы төгсгөлд, мөн иргэдийн анхаарал суларсан үед эрх зүйн ноцтой өөрчлөлтүүд батлагддаг. Хуулийн хулгай ч гэж ярьдаг. Ийм үйлдэл анзаарагдаж байна уу?

-Ийм үзэгдэл цөөнгүй байдаг. Намрын чуулганы хувьд шинэ жил, цагаан сарын баярыг дөхүүлээд хуулийн төслүүдийг чихдэг. Хаврын чуулганаар наадмын өмнө мөн яаралтай нэрийн доор баахан хуулийн төсөл оруулж ирдэг. Өмнө нь байсан энэ асуудал одоо ч ажиглагдсаар л байгаа. Жишээ нь, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ төсөл яаралтай горимоор орж ирж байгаа. Уг нь энэ парламентын даргын захирамжаар ажлын хэсэг гараад эрчим хүчний тухай хуулийг боловсронгуй болгохоор зорьсон. Энэхүү ажлын хэсэгт би орж ажиллаж байгаа. Олон эх үүсвэртэй, өрсөлдөөнт тогтолцоог салбарт нэвтрүүлсэнээрээ урт хугацаандаа эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах, үнийг нь бууруулах ийм зорилготой явсан.

Гэтэл үүнийг нь яг эсрэгээр салбарын яам нь “…үгүй ээ. Нүүрсний цахилгаан станц барих зөвшөөрлийг сайд өөрийн томилосон таван хүний хамтаар шийднэ. Хэдэн төгрөгөөр сүлжээнд нийлүүлэхийг тэр баг шийднэ. Ямар нөхцөлд, хэзээ төсвийн мөнгөөр улсад худалдаж авахыг бас тэр баг шийднэ” гэх ийм төсөл оруулж ирж байх жишээтэй. Энэ бол таны хэлээд байгаа чуулганы сүүлээр баяр наадмыг далимдуулж оруулж ирж байгаа улс оронд эрсдэл авчирах хуулийн төслийн жишээ гэж хувьдаа үзэж байна.

Мөн Нийслэлд дахин их наяд шахуу төгрөгийн санхүүжилт босгож өгөх зорилгоор Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолыг гэв гэнэт наадмын өмнө оруулж ирж байна. Бүтээн байгуулалт хэрэгтэй, гэхдээ гэнэт, яаралтай гэх тайлбар өөрөө буруу бөгөөд эрсдэлтэй.

-Эрчим хүчний асуудал ирэх намраас хүндэрнэ гэж хэн хүнгүй л хэлж байна. Ер нь ирэх өвөл бид дулаан, цахилгааны хязгаарлалтад орчихгүйхэн шиг өвөлжих боломж байна уу?

-Ер нь бол сүүлийн хэдэн жил эрчим хүчний хэд хэдэн шинэ эх үүсвэрүүд баригдсан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг хэлж болно. Дорнодод мөн Чойбалсангийн цахилгаан станц өргөтгөсөн. Тосонцэнгэлд цахилгаан станц ашиглалтад орсон. Хойшоо Сэлэнгэд 70 МВт-ын станц баригдаж байна. Ингээд хэд хэдэн эх үүсвэр нэмэгдэж байсан боломж Дулааны гуравдугаар цахилгаан станцад гэмтэл гарлаа. Ингэхээр тооцоолж байсан ерөнхий бланс алдагдаж байна гэсэн үг. Тиймээс яаралтай ирэх өвлөөс өмнө засварлах хэрэгтэй. ОХУ-аас авдаг хэмжээнд хязгаартаа тулчихсан. БНХАУ-аас импортоор цахилгаан авна гэдэг нь арга ядсан л нөөц хувилбар.

-ДЦС 3 -ын гэмтлийг намраас өмнө засварлах боломж харагдаж байна уу?

-Амжих боломжтой гэдэгт хувьдаа итгэж байгаа. Харамсалтай нь энэхүү Засгийн газар бүрдэснээсээ хойш чамгүй хугацааг ардаа үлдээлээ. Ажлаа мэдэж байгаа учраас Б.Чойжилсүрэн сайдын албан тушаалаа үргэлжлүүлэн хийж байгаа болов уу гэж ойлгосон. Тийм бол ДЦС 3-ын турбин нийлүүлэгчээ хурдхан шиг сонгоод ажлаа эрчимжүүлээч ээ гэж хэлмээр байна. Гэтэл ийм ажил эхлүүлсэн талаар одоо болтол сонсогдсонгүй. Гэмтэл юунаас, хэнээс, яагаад болсон зэргээ дараа нь тогтоодог юм байгаа биз, юуны өмнө тоног төхөөрөмжийнхөө захиалгыг хийх хэрэгтэй. Хожигдож байна.

-Ирэх өвөл нийслэл хагас коксжсон түлш түлнэ, зуухуудыг шинэчлэнэ гэж байна. Хагас коксжсон, илүү сайжруулсан гэх түлшид иргэд итгэхээ больсон байна. Утаа нь багасах боловч хортой чанар нь нэмэгддэг гэсэн бодолтой хүмүүс их байна. Үүнд та инженер хүний хувьд ямар шийдэл, саналыг хэлэх вэ?

-БНХАУ-аас хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлш оруулж ирэн түлнэ гэдгийг би эсэргүүцэж байгаа. Учир нь энэ бол асар их мөнгө. Бараг 226 орчим тэрбум төгрөгөөр Эрээн нөхцлөөр худалдан авна гэж байна лээ. Хил, гаалиар нэвтэрнэ, дараа нь Улаанбаатарт авчирна. Ингээд түлшээ агуулна, савлана, түгээнэ, борлуулна. Энэ бүх зардлуудыг нэмбэл нийт өртөг нь явж өгнө. Нөгөөтэйгүүр энэ түлшийг массаараа хэрэглэж үзээгүй. Энэ бол шинэ түлш учраас ямар эрсдэл гарахыг нь мэдэхгүй. Мэдэхгүй байна гэдэг бол асар их эрсдэлтэй гэсэн үг. Бөөн зардал, бөөн хөрөнгө зарцуулчихаад яг хэрэглээд явтал энд тэнд хүн хордлоо гэх асуудал гарвал ямар хэрэг байна. Ингээд ирэх өвөл утаа нь ч хэвээрээ, хор нь ч хэвээрээ байвал бид яах гэж энэ их мөнгийг зарцуулав аа гэж харамсана.

Хоёрдугаарт, УИХ-аас утаа гаргадаг зууханд, мөн түлшинд төсвийн мөнгө зарцуулахгүй гэсэн агуулгатай тогтоол гаргасан. Улмаар агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Энэ бол миний гаргаж дэвшүүлсэн санаа биш шүү. Өнгөрсөн удаад утааны сонсголыг хийсэн. Улмаар холбогдох байнгын хороо асуудлыг авч хэлэлцээд гарсан дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэн баталсан байдаг. Гэтэл УИХ-ын тогтоол гарчихаад байхад Нийслэлээс олон улсаас хагас кокс түлш авна гэсэн тендерийг зарласан. Тэгэхээр УИХ-ын тогтоол, Нийслэлээс зарласан тендер зөрчилдөж байгаа учир асуудлаа бид нэг талдаа гаргах ёстой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Gard (91.250.240.218)
    Srdačan pozdrav svima koji čitaju ovu poruku i želim da znate da ova poruka nije slučajna ili slučajna. Kao uvod, iz Zagreba sam i nisam mogao vjerovati kako sam dobio kredit od 200.000,00 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu što takve kreditne tvrtke još uvijek postoje. Znam da prevaranata ima posvuda i bio sam žrtva prijevare prije dok nisam upoznao ovu pouzdanu tvrtku koja mi je pokazala sve što trebam znati o kreditima i ulaganjima. Ova tvrtka me savjetovala i pomogla, pa ću savjetovati svima kojima je potreban kredit da iskoriste ovu priliku kako bi se izvukli iz financijskih poteškoća. Možete ih kontaktirati putem e-pošte (hybridalliantcreditunion@gmail.com). Brzo kontaktirajte (hybridalliantcreditunion@gmail.com) danas i ostvarite svoj kredit od njih uz kamatnu stopu od 3%. Obavezno kontaktirajte Alliant Credit Union Company i svi vaši financijski problemi bit će riješeni. Surađuju s odjelima za procjenu rizika, obradu, financiranje i drugim odjelima. Svaki od ovih timova dolazi s ogromnim bogatstvom znanja. To im omogućuje da steknu više znanja o kreditima i pruže bolje iskustvo članovima. Ostvarite svoju financijsku slobodu od njih danas i zahvalite mi kasnije. Jeste li u dugovima, trebate kredit, brz i pouzdan, ovo je mjesto za dobivanje vjerodostojnih kredita. Nude poslovne kredite, studentske kredite, stambene kredite, osobne kredite itd. Kamatna stopa kredita je 3%. Kontaktirajte nas danas. Imate priliku dobiti gotovinski kredit u iznosu od 2000 (€$£) - 5.000.000 - 100.000.000 (€$£) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez jamstva za nekretnine. Viber: +385915608706 WhatsApp: +385915608706 E-pošta: hybridalliantcreditunion@gmail.com © 2025 Alliant Credit Union Web stranica: https://www.alliantcreditunion.org 11545 W. Touhy Ave., Chicago, IL 60666 Broj usmjeravanja: 271081528
    2025 оны 07 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top