Эдийн засаг

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Хоёр орны худалдааны эргэлт 2025 оны байдлаар 504 сая ам.долларт хүрсэн байна. Солонгосын Монгол Улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт 1990-2025 онд 701 сая ам.долларт хүрсэн бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээгээр 11 дүгээр байрт орж байна.
2026-07-10

Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай
Наадмын өдрүүдэд эх орноороо аялахаар төлөвлөсөн харилцагч аяллынхаа үеэр дараах байгууллагад Голомт банкны кредит картаар, Голомт банкны ПОС дээр төлбөр тооцоо хийгээд 20%-ийн буцаан олголт аваарай.
2026-07-09

Гурван улсын аялал жуулчлалын салбарын сайд нарын X уулзалт Хөх хотод болов
Монгол Улсад ирдэг жуулчдын зах зээлийг БНХАУ болон ОХУ-ын жуулчид тэргүүлдэг. 2025 онд Монгол Улсад нийт 847 мянга гаруй гадаадын жуулчин зочилсноос БНХАУ-ын жуулчин давхардсан тоогоор 242 мянга, ОХУ-ын жуулчин 230 мянга байв. Харин Монгол Улсаас БНХАУ-ыг зорьсон жуулчин давхардсан тоогоор 1 сая 575 мянга, ОХУ-ыг зорьсон жуулчин 270.6 мянга байна.
2026-07-03

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.
2026-07-02

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
Хэрвээ та Голомт банкны биет болон виртуал кредит картыг эзэмшдэг бол зуны турш сонгогдсон платформууд дээр кредит картаараа subscription болон бусад үйлчилгээний төлбөрөө төлөөд буцаан олголтоо алдалгүй аваарай. Урамшуулал 2026.06.25-2026.09.30-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 50,000₮ байна. Буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 2-3 хоногийн дараа таны дансанд орох болно.
2026-06-29

Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө
Засгийн газрын хуралдаанаар сэргээгдэх эрчим хүч, цаг уурын ажиглалтын 15 төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоол баталлаа. Ингэснээр цаг уурын сүлжээний чадавх сайжирч, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байна.
2026-06-25

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хялбар хүргэх зорилгоор Голомт банк болон Төрийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, “И-Билл үйлчилгээ”-г SocialPay аппликэйшнд амжилттай нэвтрүүллээ.
2026-06-25

Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр санал солилцов
Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн ТУЗ-ийн даргатай уулзаж, Төв аймгийн Сэргэлэн суманд 100-400 МВт.цаг хүчин чадалтай батарей хураагуурын төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
2026-06-25

"Сэлбэ хот"-ын 8575 айлын орон сууцны барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна
"Сэлбэ хот" төслийн хүрээнд баригдаж буй орон сууцны эхний блокуудын угсралт дуусаж, дараагийн шатны ажилд шилжжээ. Уг цогцолборыг 2027 оны тавдугаар сараас эхлэн гурван үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
2026-06-25

БНСУ-ын 2.7 тэрбум воны тусламжаар Улаанбаатарын зам, тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулна
Нийслэлийн удирдлагууд БНСУ-ын төлөөлөлтэй уулзаж, 2.7 тэрбум воны буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын зам, тээврийн хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Уг төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах зорилготой бөгөөд ирэх оны тавдугаар сар хүртэл хэрэгжих юм.
2026-06-25

Монгол, Хятад улс хүнсний аюулгүй байдлын чиглэлээр санамж бичиг байгууллаа
ХХААХҮЯ-ны төлөөлөгчид БНХАУ-ын холбогдох байгууллагатай уулзаж, хүнсний аюулгүй байдал, стандартчиллын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2026-06-24

Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайдтай уулзлаа
Зуны Давос чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, хоёр орны эдийн засаг, эрчим хүч, банк санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ.
2026-06-24

Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулганд оролцлоо
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын "Зуны Давос" чуулганд оролцож, дэлхийн шийдвэр гаргагчидтай санал солилцон хөрөнгө оруулалтын орчноо сурталчиллаа.
2026-06-24

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Дорноговь аймагт баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа. Тэрээр хоёр орны стратегийн түншлэлийн илэрхийлэл болсон уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
2026-06-23

Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөнө
Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С ангиллын аэродром болгон өргөтгөх зураг төслийн ажил хийгдэж байна. Ингэснээр олон улсын болон дотоодын том оврын онгоц хүлээн авч, аялал жуулчлал, бүс нутгийн эдийн засгийг дэмжих ач холбогдолтой юм.
2026-06-23

Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ
Зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Бичигт боомтоос Дарьганга чиглэлд тавигдах 136.9 км хатуу хучилттай авто замын эхний үе шатны бүтээн байгуулалт эхэллээ. Энэхүү зам нь орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулах юм.
2026-06-23

Дэлхийн зах зээлд мөнгө, алтны үнэ буурлаа
Нью-Йоркийн биржийн арилжаагаар мөнгөний үнэ 5 гаруй хувиар унаж, алтны үнэ мөн 1.63 хувиар буурсан байна.
2026-06-23

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангах зорилготой Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажил эхэлж, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, үнс зөөх болон суурийн ажлууд хийгдэж байна.
2026-06-23

УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн ажлын хэсгийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсөв, мөнгөний бодлогын талаар санал солилцов.
2026-06-23

НИТХ нийслэлийн 2026 оны төсвийн тодотголыг баталлаа
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж, төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар эцэслэн баталлаа. Уг тодотголоор нийтийн тээвэр, хог хаягдал, өвөлжилтийн бэлтгэл зэрэг суурь үйлчилгээний зардлыг шийдвэрлэх юм.
2026-06-22
