x

Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тусгасан. Энэ зорилтын хүрээнд Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Тус төсөл нь 2026-2028 онд хэрэгжих бөгөөд Бичигт боомтын төв замыг Дарьгангын байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалын бүстэй холбох 136.9 км хатуу хучилттай авто замын эхний үе шат юм.

Тус зам нь Баруун-Урт-Бичигт чиглэлийн улсын чанартай А/2002 дугаартай авто замын 111.3 дахь километрээс, Улаан хужирын нурууны баруун хойд талаас эхэлж, Шилийн Богдоос хойш ойролцоогоор 30 километрийн зайд төгсөнө. Замын бүтээн байгуулалтын хийц нь 5 см зузаан асфальт бетон хучилт, 22 см цементээр бэхжүүлсэн суурь, 30 см суурийн доод үе бүхий нийт 75 см зузаан бүтэцтэй байхаар төлөвлөжээ.May be an image of text

Төслийн багц-1 нь 16.99 км, багц-2 нь 17.96 км буюу нийт 34.95 км авто зам барихаар төлөвлөжээ. Нийт төсөвт өртөг нь багц-1-д 29.3 тэрбум, багц-2-т 28.5 тэрбум төгрөг бөгөөд Монгол Улсын 2026 оны улсын төсөвт багц-1-д 7.57 тэрбум, багц-2-т 7.37 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус баталсан байна.

Зам, тээврийн яамнаас зохион байгуулсан тендерийн сонгон шалгаруулалтаар замын гүйцэтгэгчээр “Өвөр Монголын Зам Гүүр Групп” ХХК шалгарч, 5 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

Тус төсөл хэрэгжсэнээр Дарьгангын байгалийн цогцолборт газар, Шилийн Богд болон зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүсүүдийн хүртээмж сайжирч, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх” 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ
Top