x

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102975 м3 үнсийг зөөсөн байна. Үнс зөөх ажил 10,3 хувьтай үргэлжлэн явагдаж байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узлийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлууд хийгдэж дууссан.

Түүнчлэн төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэж байна. Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалга хийгдсэн байна.

Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд түншлэлийн нийт хугацаа нь 27 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Төлөвлөгөөгөөр 2028 онд ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна.

Түншлэлийн хүрээнд 2*150МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ 49 мин Дэлхийн зах зээлд мөнгө, алтны үнэ буурлаа 51 мин Дүүжин замын эхний шугамыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна 55 мин Бурхан Халдун хайрхныг тайх төрийн тахилгын ёслол болж байна 56 мин Нөөцийн махны жижиглэн худалдааг зогсоож, өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 59 мин Прокурорын байгууллага авлигын 143 хэргийг шүүхэд шилжүүлжээ 1 цаг 2 мин Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд сайн байна 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан 1 цаг 2 мин Согтуугаар машин жолоодож эхнэрээ дайрсан хэрэг гарчээ 1 цаг 4 мин Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхэллээ 1 цаг 5 мин Увс, Ховд, Баян-Өлгий аймаг наадмаа хойшлуулж, Налайх дүүрэг товоо зарлаагүй байна 4 цаг 47 мин Чиндаогийн гранприд Монголын 20 жүдоч барилдана 4 цаг 48 мин Сэлэнгэ аймагт ховор амьтны жагсаалтад орсон халиун бугыг хууль бусаар агнажээ 4 цаг 50 мин Сэлэнгэ, Орхон, Ерөө зэрэг голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна 4 цаг 51 мин Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 4 цаг 52 мин Увс аймагт боом өвчний хүний өвчлөл бүртгэгдлээ 4 цаг 53 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 6 цаг 28 мин Катарын хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдлаа 6 цаг 30 мин Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын даргатай уулзлаа 6 цаг 37 мин Дэлхийд ховордсон хулангийн тоо толгой эрс буурч байна 6 цаг 40 мин
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... ЭМГЭНЭЛ Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш... Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ... С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болг... Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top