x

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ

Голомт банк болон Азийн хөгжлийн банк (АХБ) эрчим хүчний хэмнэлт, дулаан алдагдлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах, ус дахин ашиглах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүнийг иргэдэд хүртээмжтэй хүргэх чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд Голомт банк эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг дэмжсэн “Ногоон өрх” хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүллээ.

Энэхүү зээлийг эрчим хүчний болон усны хэмнэлттэй дулаалга, гэрэлтүүлэг, цахилгаан бараа, халаалтын цахилгаан зуух гээд гэр хорооллын агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгслээс өрхийн хэрэглээндээ худалдан авахаар төлөвлөж буй хувь хүн, иргэнд олгох юм.
Агаар, хөрсний бохирдлыг буруулах бүх төрлийн хэрэгсэл гэдэгт дараах худалдан авалтын төрлүүд багтана.

  • Эрчим хүчний хэмнэлттэй байшингийн дулаалга
  • Сэргээгдэх эрчим хүч
  • Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж болон цахилгаан бараа
  • Усны хэмнэлт болон ариун цэврийн сайжруулалт
  • Халаалт, нүүрснээс татгалзах цахилгаан зуух
  • Усны нөөц, орчны сайжруулалт

“Ногоон өрх” хэрэглээний зээл нь энгийн хэрэглээний зээлтэй харьцуулахад урт хугацаанд, бага дүнгээр төлдгөөрөө давуу талтай. Амьдарч буй орчныхоо эрчим хүчний үр ашиг, байгаль орчны тогтвортой байдлыг сайжруулахыг зорьж буй айл өрх, иргэн бүрд “Ногоон өрх” хэрэглээний зээлийг санал болгож байна.

Зээлийн нөхцөл:

  • Зээлийн хэмжээ: 50,000,000₮ хүртэл
  • Хугацаа: 60 сар
  • Хүү /сарын/: 1.3%
  • Урьдчилгаа: Шаардлагагүй

Жич: Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь Ногоон таксономиийн 1.2.2 буюу жижиг хэмжээний нарны цахилгаан үүсгүүр, 3.3 эрчим хүчний ашиглалт багатай барилга болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шийдэл байх тохиолдолд 60 хүртэлх сараар олгох боломжтой.

“Ногоон өрх” хэрэглээний зээлийн дэлгэрэнгүй нөхцөлтэй урьдчилан танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.

Мөн Голомт банкны бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлах боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 2 цаг 48 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 2 цаг 53 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 3 цаг 36 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 3 цаг 43 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 5 цаг 58 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 8 цаг 20 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 8 цаг 30 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 8 цаг 35 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 8 цаг 41 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 8 цаг 48 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 8 цаг 52 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 9 цаг 2 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 9 цаг 12 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 9 цаг 58 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Өчигдөр 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Өчигдөр 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Өчигдөр 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Өчигдөр 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Өчигдөр 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Өчигдөр 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрө...
Top