Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15.263 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12.211, орон нутагт 3047 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
1 цаг 36 мин

Монгол-Японы дэвшилтэт анагаах ухааны хамтын ажиллагааны семинар боллоо
Монгол, Япон улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой дэвшилтэт анагаах ухааны семинар анх удаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд хоёр орны эмч, мэргэжилтнүүд сүүлийн үеийн технологи, эмчилгээний чиг хандлагын талаар туршлага солилцож байна.
2026-05-26

Дархлаажуулалтын 10 хоногийн аян зохион байгуулагдана
Товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах аян зохион байгуулагдах тул эцэг эхчүүдийг хүүхдээ вакцинд хамруулахыг уриалж байна.
2026-05-26

"Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026" олон улсын симпозиум боллоо
Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон ЖАЙКА хамтран сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой олон улсын симпозиумыг зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр сувилагчийн төгсөлтийн дараах сургалт, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна.
2026-05-26

Дархлаажуулалтын 10 хоногийн аян улс орон даяар эхэллээ
Товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн вакцинд хамруулах 10 хоногийн аян үргэлжилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас эцэг эхчүүдийг хүүхдээ дархлаажуулалтад идэвхтэй хамруулахыг уриаллаа.
2026-05-26

Дархлаажуулалтын 10 хоногийн аян улс орон даяар зохион байгуулагдаж байна
Товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах 10 хоногийн аян эхэллээ. Эцэг эхчүүдийг хүүхдийнхээ хоцорсон вакциныг нөхөн хийлгэхийг эрүүл мэндийн байгууллагаас уриалж байна.
2026-05-25

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгджээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15130 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12101, орон нутагт 3024 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.
2026-05-25

Ерөнхийлөгчийн санаачилгаар эрүүл мэндийн салбарынхантай уулзалт зохион байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хувийн хэвшил болон өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудтай уулзаж, салбарын хүний нөөц, цалин хөлс, нийгмийн баталгааны асуудлыг хэлэлцлээ.
2026-05-21

Улаанбурхан өвчний тохиолдол 15100 хүрч, 20 хүн нас баржээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15100 хүрч, 20 хүн нас барсан бөгөөд 10-14 насны хүүхдүүд хамгийн их өвчилж байна. Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг тус өвчний эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
2026-05-21

УГТЭ-ийн эмч нар Өвөрхангай аймагт зүрх судасны нарийн мэргэжлийн эмчилгээ хийлээ
Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн баг Өвөрхангай аймагт ажиллаж, зүрх судасны хүнд өвчтэй иргэдэд газар дээр нь амжилттай эмчилгээ хийлээ. Түүнчлэн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулсан байна.
2026-05-21

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна
Женев хотноо болж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 79 дүгээр чуулганд Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
2026-05-20

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг нүдний торлог, шилэнцрийн мэс заслыг нэвтрүүллээ
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Монгол-Японы эмнэлэг нь их сургуулийн эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг нутагшуулах стратеги зорилтын хүрээнд нүдний торлог, шилэнцрийн мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.
2026-05-19

Өнөөдөр өрхийн эмч нарын өдөр
Олон улсад 2010 оноос, харин манай улсад 2012 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг өрхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэж байна.
2026-05-19

ЗӨСҮТ-д молекул биологийн бүрэн автомат системийг суурилууллаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЗӨСҮТ-ийн лабораторид молекул биологийн бүрэн автомат системийг ашиглалтад орууллаа. Ингэснээр зоонозын халдварт өвчний оношилгоо сайжирч, шинжлэгчээс шалтгаалах алдаа буурах ач холбогдолтой юм.
2026-05-18

Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах Команд штабын сургууль эхэллээ
Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах Команд штабын сургуулилт орон даяар эхэлж, Өвөрхангай аймагт 120 гаруй хүн оролцож байна. Энэ нь болзошгүй гамшгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэх чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
2026-05-13

Улаанбурхан өвчний тохиолдол 15 мянга давж, 20 хүн нас баржээ
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15 мянга давж, 20 хүн нас барсан бөгөөд иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
2026-05-13

Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан тус зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцож, салбарын тулгамдсан асуудал, цалин хөлс, нийгмийн баталгааны талаар хэлэлцэн, шилдгүүдэд төрийн шагнал гардууллаа.
2026-05-12

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2026-05-12

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
Жил бүрийн тавдугаар сарын 12-нд тохиодог Олон улсын сувилагчдын өдрийг Монгол Улс энэ жил “Цогц чадамж-Сувилагчийн үнэ цэн” уриан дор тэмдэглэж байна.
2026-05-12

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар сарын 11-ний мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6 нэмэгджээ.
2026-05-11
