x

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөр, олон жилийн хамтын ажиллагаа, түншлэлд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн "Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төсөл амжилттай хэрэгжиж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, салбарын хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.

Мөн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг дэмжин цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 1 цаг 4 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 1 цаг 5 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 1 цаг 12 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 1 цаг 13 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 15 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 1 цаг 18 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 1 цаг 19 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 3 цаг 8 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 3 цаг 9 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 3 цаг 12 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 3 цаг 13 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 3 цаг 13 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 3 цаг 14 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 3 цаг 16 мин Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна 4 цаг 57 мин Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна 4 цаг 57 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын ажил 32.6 хувийн гүйцэтгэлтэй байна 4 цаг 58 мин Ерөнхийлөгч батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзлаа 4 цаг 59 мин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 4 цаг 59 мин Ховордож буй ойн булгыг хууль бусаар агнавал 8 жил хүртэл хорих ялтай 5 цаг 0 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top